120 мянгатын автобусны буудлыг өөрчиллөө
2016-10-10

 

ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:7, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулжээ.

 

Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгдсэн байна.

 

Учир нь Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайваны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээс гарчээ.

 

Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300 м яваад шинэ тэмдэг, тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлэх аж. Үйлчилгээг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа юм.

 

Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дээрхи шийдвэрийг гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин
300 m haashaa ybax yim be?:
12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300 м яваад шинэ тэмдэг, тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлэх аж. Үйлчилгээг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа юм.
2016-10-11