Арабууд төлбөрөө төлж шонхор барьсан
2016-10-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ сарын 7-нд Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр БОАЖ-ын яамнаас хариу мэдээлэл хийлээ.

 

Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл Засгийн газраас нууц тогтоол гаргаж шонхор шувуу болон угалзыг хууль бусаар хил давуулсаар байгаа тухай хэлсэн.  Хууль бус ан, нууц тогтоол, гадаадын иргэдийн ан, агнуурын зөвшөөрөлд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Үүнд БОАЖ-ын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба “Энэ жил өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн булангийн орны зарим төлөөлөгчид шонхор барих зөвшөөрлийг Засгийн газраас гаргасан. Энэ тогтоолын дагуу манай яамтай гэрээ байгуулж холбогдох дүрмийн дагуу төлбөрөө төлж барьсан” гэдэг тайлбарыг хэлэв.

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Яамны сайдын нэр хүндэд халдсан асуудал гэж ойлгож байна. Шонхор шувууг хил давуулах зөвшөөрлийг манай яам олгодоггүй. Засгийн газрын тогтоолд үндэслэж энэ ажлыг зохион байгуулдаг. Тийм учраас  сайд зөвшөөрөл олгож наймаа хийсэн гэдэг нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлье” хэмээв.

 

Иймд Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэлийг ашиг сонирхлын зөрчлөөр сайд болон яамны нэр хүндэд халдан, худал мэдээлэл тарааж гүтгэсэн хэргээр шүүхэд өгч байгаагаа тэрбээр хэллээ.

 

Өнгөрсөн сард тус яамнаас шонхор шувууны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр судлаачид жилд 7-8 мянган шонхор хорогдож байгаа судалгааг танилцуулжээ. Хорогдлын гол шалтгаан нь цахилгааны шон дээр үүрээ засдагтай холбоотой гэж үзсэн байна. Улмаар устаж үгүй болж буйг барагдуулахаар шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

 

Аргал угалзын ангийн тухайд 2015 онд гаргасан Засгийн газрын тогтооолоор 2016 онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150-ийг агнах тогтоол гаргажээ. Үүний дагуу БОАЖ-ын сайд тухайн тусгай зөвшөөрлөөр агнах тушаалыг гаргасан аж.

 

Хэвлэлийн хурлын дараа БОАЖ-ын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Ашгийн бус зорилгоор хичнээн шонхор хил давсан бэ?

 

-Энэ бол засгийн нууц тогтоолоор хийгддэг ажил учраас тоог хэлэх боломжгүй.

 

-Яагаад нууцалдаг юм бол?

 

-Энэ асуудлыг засгийн газрын хэрэг эрхлэх газар мэднэ. Учир нь 2013 онд хориглосноос хойш 2014-2015 онд нууцын журмаар орсон. Тагнуулын ерөнхий газар руу тогтоол нь явж байгаа.

 

-216 шонхор бэлгэнд өгсөн гэх мэдээ байна?

 

-Засгийн газрын нууц тогтоолтой учраас тооны хувьд би сайн мэдэхгүй байна.

 

-БОАЖЯ үүнийг мэдэх ёстой биз дээ?

 

-Үүнийг манай нууцын эрхлэгч мэднэ. Гэхдээ хэлэх боломжгүй. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагад бүх мэдээлэл нь очиж байгаа.

 

-Нууц тогтоолын цаана нууцаар хууль бус ан агнуур хийгдэж байгаа бол яах вэ?

 

-Үүнийг хууль хяналтын байгууллага шалгана.

 

-Бэлэглэлийн журмаар гаргаж байгаа шонхорын нөхөн төлбөрт хэдэн төгрөг өгдөг вэ?

 

-Бэлэгдлийн журмаар гарч байгаа тохиолдолд үнэгүй байх ёстой. Гэхдээ гэрээ хийхэд нь бид нэг шонхороос орон нутгийн төсөвт 6 сая 400 мянга, Улсын тэмдэгтийн хураамж 3 сая 200 мянган төгрөг авдаг.

 

-Шонхороос өөр ямар амьтанд нууц тогтоол гаргадаг вэ?

 

-Өөр амьтан дээр гаргадаггүй. Зөвхөн шонхор дээр л гэж бодож байна.

 

-Д.Хурцгэрэл гэх иргэн сэрдхийлгэм зураг дэлгэлээ. Зурган дээрх анчдад ямар арга хэмжээ авах вэ?

 

-Бид байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зургаадугаар тасгийнхантай ярьсан. Энэ асуудалд цагдаагийн байгууллага ажил хийж байгаа.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ гурав монгол тумнийг худалдсан урвагчидыг менх тэнгэр медхен цээрлуулэгтун.
2016-10-11
Жагаа:
жилд 7-8 мянган шонхор хоргодож байгаа, хоргодлын гол шалтгаан нь гэж дээр бичсэн байна. Хоргодох биш, хорогдох байлгүй дээ. Тоо толгой нь цөөрөхийг хорогдох гэнэ. Энэ сэтгүүлч ухаантай нөхөд эх хэлээрээ зөв бичиж сурмаар юм.
2016-10-11
Зочин:
Төлбөр төлчихвөл улсаа ч зарахад бэлэн псдаакууд уу гүй юу
2016-10-10
shonkhor:
estoi kholduu 3 bn mongo bodson shigee suuj baikhchin odoo yug nuutsad khamaaruulakh be geed bodoj bgaa bkhaa toriin emgenel
2016-10-10
zochin 1:
nuuts gedeg ugiig oilgodoggui malnuud baikhdaa medekh yum bkhgui uchraas nuuts geed kheldeg ydahgui tagtaa nuutsad khamaarakh bii khoorkhii mongoliin toriin alban khaagchdiin bj bgaa tsarai
2016-10-10
zochin:
naadyylchin ajlaa khiij chadakhaa bjee mergejliin bus ulsuud arabchuudiig omoorood naaduulchin khol yabakh bkhdaa kholduu yumnuud tenger nergeg
2016-10-10
Зочин:
Монголын төрд нууц юм байдаггүй, ганцхан шонхор л нууц гэнэ. хэ хэ. Өөрсдөө хахууль авилга авчихаад хэнэг ч үгүй худлаа тайлбарлахаа боль. Ажлаа өгч монголоо гэх сэтгэлтэй хүмүүсээ тавьсан нь дээр. Мөнгөний бараа харуутаа л хавчигнаж гүйдгээ больж тоо толгойгий нь олшруулж хямгадахаа бод. Олон долоон жорын юм гонгинохоо больчих.
2016-10-10
Зочин:
Энэ3 сугийг хог.
2016-10-10
hahahahah:
tulbur ni oyunhorliin halaasand orson shvvde .
2016-10-10
bi hardah erhtei:
Ulsiin Ih hural, Zasgiin gazraas deeguur erh medel ene yamand bas baina aa ai. Yahaaraa 5 jil horiglochood baihad tulburuu tuluud gargasan geed helj chadaj baina aa. Ta buhen eruul uu??? Neg bol ene yamiig mergejliin bus humeeseer duurgeed neg musun samrah gej baigaa yum uu???
2016-10-10
Зочин:
Shuwuu ochij ochij shongiin modon geer vvree zasaad 6000-7000-aaraa tokond tsokhiulj vkhne gej j yostoi baikhgvi. Khvn vnemshimeet yum yariach. Erkem setgvvlch guai khorogdono gekhiig khorgodno geed baigaa ni yamar uchirtai we .Nutgiin ayalguu yumuu ,shine dvrem yum uu?
2016-10-10
100:
монгол нутгаас харийн хүн шүтээн хан шонхор бүү хэл атга шороо ширхэг чулуу өгөхгүй байх ёстой.монголын тэнэг улс төрчид 1 зөвшөөрлөө гээд 100 алдаж байгаа
2016-10-10
!!!:
Hooy Oyunhorol saidaa Em argaliig aluulaad baigaa ni yu bolj b naa Mongol orond Argal gej amitan baisan yum geed chihmel uzuuleh ni l dutaa yu !!! Erguu humuustei yarij b na gej bodood basamjilj baigaa yumuu haashaa yum ene Yamniihan ni , DEMII shuu ta nariig shaluuldag gazar ni shalguulna shuu !!!
2016-10-10
зочин:
Юугий нь нууцалдаг юм бэ? Энд нууцлаад байх юу ч байхгүй. Худлаа луйвар хийх гээд л тэгж байгаа штээ.
2016-10-10
Зочин:
5 iig alah zuwshuurul awaad 50iig baridag bizdee
2016-10-10
Зочин:
tor zasag shonhor zaraad baigaamuu araichdee iim ch zasag baih gej halag
2016-10-10
Bayaraa:
Yahaaraa Tagnuul nuutsiin zereglel gedeg yum sudalgaa shinjilgee belegleliin juram gej bas baina shuu dee. Ajlaa meddeggui mergejliin bus turuunii buusnuud tolgoid garsnii gor ingej l garch baigaa yum daa.
2016-10-10
Зочин:
ENE KHEDEN NUKHUD SAYD SAYD GESEN DURAKUUD BAINA , UGALZYG CHINI TROFEINY ZORIULALTAAR ZUWKHUN ERIIG NI AGNUULDAG , TER LALUUD CHINI BAAKHAN EM ARGALI BUUDSAN BAISAN , ZURGAAS KHARAKHAD , TA NAR AJLAA MEDDEG DURAKUUD UU ?
2016-10-10
!!!:
Baigal orchnii yamnii nohduudee Ta nar nuuz medehgui gesen hariult heleed l 1000 asuultiig haana gej bodoj baiwal enduurel shuu Shonhor barih nohduud Tagtaag hurtel bariad duusgaj b na. Bas Hyatduud tom mashin unaj Tom buu bariad hodooguur choniig heden arwaar ni bas busad amitang hyadaad baigaag bas medehgui yu !!!
2016-10-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-10