"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Анхан шатны шүүхээс Х.Бат-Ундралыг гэм буруутай хэмээн үзэж, хоёр жил хорих ял оногдуулжээ. Түүний ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэн харгалзахаар болсон байна.
Х.Бат-Ундрал нь Метамфетамин буюу "мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт буруутгагдаж байсан юм.
В.Бат
Уншиж байна |