Массачусетсын их сургууль хамтран ажиллах санал тавилаа
2016-10-11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.  Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.

 


 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот учраас энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Олон жилийн дадлага, туршлагатай танай хоттой хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын зүгээс таатай байх болно. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн  УИХ-аар батлуулсан. Хоёрдугаар сард зохиогдох сургалтад Улаанбаатар хотын зүгээс удирдах түвшний хүмүүсээ явуулж туршлага судлах болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БАТБОЛД ДАРГА НОДНИН БОСТОНД ЭНЭ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЖ БАЙСАН ХҮМҮҮСТЭЙ НЬ Ч УУЛЗАЖ БАЙСАН АМЖИЛТ ХҮСЬЕ ХАРИН ЭНЭ СУРГУУЛЬ БОЛ АНУ-ЫН СУРГУУЛЬ ШҮҮ АНГЛИЙНХ БИШ
2016-10-11
Зочин:
ЭНЭ ОДОО ЮУН БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЯВААД БАЙНАА MIT АНУ-ЫН СУРГУУЛЬ ШҮҮ ДЭЭ МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ ӨГӨӨЧ ИЙМ АЛДАРТАЙ СУРГУУЛИЙГ МЭДЭХГҮЙ АНГЛИЙН ГЭЖ БИЧИХ ЧИНЬ ДЭНДҮҮ БАЙНА ТИВ АЛГАСЧ АНДУУРААД МЭДЛЭГГҮЙГЭЭ ГАЙХУУЛЖ БАЙНА
2016-10-11