Спорт авиралтын баг Шанхайг зорилоо
2016-10-11

Дэлхийн оюутны аварга шалгаруулах спорт авиралтын анхдугаар тэмцээн маргааш БНХАУ-ын Шанхай хотын Донгхуа их сургуулийн спорт цогцолборт эхэлнэ. 

 

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Үйлдвэр, хотын дулаан хангамжийн ангийн оюутан Н.Хэрлэн, МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн, Спорт аялал жуулчлалын ангийн оюутан О.Сайнжаргал нар дасгалжуулагч Б.Эрдэнэцэцэгийн удирдлагад 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор БНХАУ-ыг зорилоо.

 

Тэмцээн зохиогдох цогцолбор нь 825 метр кв-т талбайтай юм. Аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин