Ахмад тамирчид 11 медаль хүртжээ
2016-10-11

 

Польш Улсын нийслэл Варшав хотноо чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 7-9-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнээс манай улсын 10 тамирчин медаль хүртжээ.

 

Тэмцээнд манай улсын 13 тамирчин өрсөлдсөн. Үүнээс Баатарсүрэн, А.Цэрэнсодном нар дэлхийн аварга болсон байна. Харин “В” ангиллын 58 кг жинд хүч үзсэн ОУХМ Т.Батнасан мөнгө, 69 кг жинд барилдсан Н.Баатар, 85 кг жинд зодоглосон Д.Ганбат, Э.Нарангэрэл, 130 кг жинд хүч үзсэн Ш.Баянмөнх хүрэл, медаль хүртжээ. Мөн “Е” ангиллын 97 кг жинд зодоглосон Ж.Лхагвасүрэн мөнгө, Ш.Энхбаяр, Д.Ганхуяг нар хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

 

Тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд A, B, C,D, E, F, G насны ангиллаар болсон. Дэлхийн 35 орны бөхчүүд өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-д манай улсын 13 бөх оролцсон юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин