Автын ослоор хоёр хүн нас баржээ
2016-10-12

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдэж  10 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.  Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлэн журамлажээ.

 

БЗД-ийн нутаг Улиастайн зам, Усан сангийн баруун замд T.Raum маркийн автомашины жолооч нь явган зорчигч 08 настай эмэгтэй О-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан  байна.

 

Мөн СХД-ийн нутаг 61-н гарамын хойд замд T.Prius маркийн Д жолоочтой авто машин онхолдож зорчигч 02 настай эмэгтэй Б, 07 настай эрэгтэй Т нарын 2 хүүхэд гэмтээжээ.

 

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар H.Sonata маркийн авто машины жолооч О нь Dongfeng маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч  орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа зөв тохируулан  анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин