Бүрхэг ирээдүй, барьцгүй бодлого
2016-10-12

Төр, засгийн эрхийг үнэмлэхүй олонхиор давангайлсан МАН бариад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд яам, агентлагийн нэрнээс эхлээд сайд, газрын даргаас ажилтан, албан хаагчид солигдож, халагдаж, томилогдсоор ирлээ. Одоо ч томилгоо дуусаагүй үргэлжилсээр байна. Харин нийгэм, эдийн засгийн байдал улам доошилсоор. Иргэдийн эрх баригчдаас хүсэн хүлээж байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр өнөөг хүртэл батлагдаагүй, боловсруулалтын шатандаа яваа дуулдсан.  

 

Эрх баригчид эдийн засгийг тогтворжуулах асуудлыг бодлогын гадуур орхигдуулаагүй, хөрөнгө оруулагчид хайж, дотооддоо бонд босгох, гадаадын төсөл хөтөлбөрийг судалж, санхүүгийн эх үүсвэр хайж буйгаа мэдэгдсээр ирсэн. Гагцхүү шийдэлд хүрсэн зүйл үгүй.

 

Энэ оны төсвийг тодотгож, ирэх оны төсвийн төслийг хэлэлцээд эхэлсэн энэ үед мөнгөний эх үүсвэр шийдэгдээгүй хэвээр байна. Эдийн засгийг тогтворжуулахын тулд гаднаас зээл, төсөл хөтөлбөр хөөцөлдөх шаардлагагүй, дотоодын нөөц бололцооогоо ашиглах хэрэгтэй гэж зарим эдийн засагч үздэг. Учир нь өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орсон Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, тэндээс авах татваруудаа дотооддоо бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр эдийн засагт бодит нөлөө үзүүлнэ гэж үзэх хэсэг бий. Харин тухайн үедээ хийгдсэн гэрээнд дахин өөрчлөлт оруулна гэдэг бэрхшээлтэй асуудал болоод байгаа юм.

 

Засгийн газар ирэх онд Тавантолгой, Гацуурт зэрэг том том төслүүдээ хөдөлгөхөө мэдэгдсэн. Гэхдээ энэ нь ирэх оны эхнээс бэлтгэл ажлыг нь хангаж, улирлын онцлогтой холбогдуулан ажлыг нь эхлүүлэх гэнэ. Тавантолгойн ордод гадаад зах зээлд борлуулах чадвартай, сүлжээтэй консорциум оруулж ирэхээр зорьж байгаа юм билээ. Мөн Оюутолгойн үйл ажиллагааг эрчимжүүлснээр хоёр дахь шатны хөрөнгө оруулалт шийдэгдэх аж. “Оюутолгой”-н гэрээний хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаар нийтдээ 6 тэрбум ам.доллар орж ирнэ гэж тооцоолжээ. Энэ нь  жилдээ дунджаар 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Нөгөөтэйгүүр ирэх жил зарим зарим төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлалд хамруулахаар ТӨХ дээр судалгаа хийгдэж байгаа юм билээ.

 

Дотоодоос төсөвт төвлөрүүлэх орлогыг бодитоор шийдэгдэнэ гэж тооцоход гадаад зах зээл дэх эрэл хайгуул хэр үр дүнд хүрэхийг таашгүй. Учир нь манай улсын зээлжих зэрэглэл олон улсын зах зээлд буурч, эргэн төлөлт нэхэгдэж эхэлсэн. Ирэх онд л гэхэд 6.6 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн төлбөрт шилжүүлнэ. Мөнгөний эх үүсвэр байхгүйгээс бондыг бонд босгох замаар л нөхөхөөс өөр гарцгүй гэж Засгийн газар үзэж байна лээ.

 

Ер нь Олон улсын валютын сан/ОУВС/-ийн хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал илүүтэй сөхөгдөж байгаа. Тэгээд ч саяхан Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамт АНУ-ыг зорьж, ОУВС-гийнхантай уулзаад ирсэн. Энэ үеэр Монгол Улс, ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээр явуулсан юм билээ. Ингээд энэ сарын сүүлээр тус сангийн ажлын хэсэг Монголд ирж ажиллахаар болжээ. Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад түүний дараа дүгнэлтээ танилцуулах аж. Үүнийг дараагаар уг хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх юм байна.

 

Өнөөг хүртэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлд шийдэлд хүрсэн дорвитой хариу өгсөнгүй. “Ямар ч асуудал шийдэгдээгүй, хүлээгдэж байна” гэсэн жижүүрийн үг дайж байна. Манай намд саналаа өгвөл эдийн засгийг дор нь сэргээж, иргэдийн амьдралыг шууд сайжруулна гэсэн МАН-ын уриа зөвхөн сонгуулийн сурталчилгаанд чиглэгджээ гэж халаглах иргэд байна. Ямартаа л сар бүр олгодог хүүхдийн мөнгийг хав дарж, дараагийн сонгуулийг угтуулан амьжиргааны төвшинг нь харгалзан олгож  байх вэ. Ийнхүү  нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд улстөржсөөр энэ оныг дуусгах нь. Монголын маргааш дуусдаггүй гэгчээр улстөрчдийн шийдлийг иргэд хүлээсээр.

 

Өнөөдөр шийдвэрлэгдээгүй асуудал ирэх ажил мөн л түдгэлзүүлсэн байдалтай үргэлжлэх үү. Эдийн засгийг сэргээдэггүй юм гэхэд тогтворжуулах төр, засгийн бодлого бүрхэг хэвээр байна.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
жоншоон:
нэг зам нэг нам нэг хөршийн бодлого
2016-10-12
Za neg iimerhuu:
Засгийн газар 100 хоногийн хугацаанд -Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг зогсоов -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоов -Хамтын тэтгэврийн тухай хуулийг зогсоов -Хүүхдийн мөнгийг зогсоов -Оюутны 70-ыг зогсоов -Эмч багш нарын тэтгэмжийг бууруулав -Ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулав -1111 төвийг татан буулгав -Гадаадад тэтгэлгээр сурахыг зогсоов -Төрийн албан хаагчдыг хомроглон халав -Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэв -Ард түмний өмчийг үнэгүйдүүлэв
2016-10-12
haraal ideesei:
Mongol ardiin namiihan ger bul ur hoichiig n uyiin uyd haraal ideesei ta sain ywahiig harnaa. ard tumeniig muljij duusah bolooguiyu . ardiin nam garaad hamag zeel bolon hiij buteej baisan bolgoniig zogsooloo lalaruud huniii amidrald gai bolohoo boliosooo...
2016-10-12
anya:
nice
2016-10-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-12