660 мянган хүүхэд мөнгөө авна
2016-10-12

Улсын Их хурлаас есдүгээр сарын 7-ны өдөр 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолоор санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдалтай нийцүүлэн хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс шалтгаалан хоёр өөр цаг хугацаанд олгохоор болсон. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

 

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшнии 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож эхэлжээ.  Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгийг 2019 оноос олгох аж.

 

Иргэдийн хүүхдийн мөнгө дансанд орсон байвал 502.567 босго онооноос доош буюу одоо бэлнээр авах жагсаалтад багтсан гэсэн үг. Харин хүүхдийн мөнгө нь ороогүй байвал хүүхдийн мөнгөө 2019 оноос авч эхлэх юм байна.

 

Иргэд, өрхийн амьжиргааны түвшний босго оноогоо мэдэхийн тулд тухайн амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд очиж хүсэлт гаргасанаар 502.567 босго шугамны хаана нь байгаагаа мэдэх  боломжтой юм.

 

Иргэдийн хувьд хүүхдийн мөнгөнөөс хасагдлаа, хүүхэд маань авахгүй үлдчихвий гэж санах зовох шаардлагаггүй бөгөөд "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох” журмын дагуу бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна. Зөвхөн мөнгөө гар дээр авах цаг хугацааны хувьд зохицуулалт хийгдсэн гэдгийг ойлгох нь зүйтэй гэдгийг албаны хүн хэлж байна.

 

Цаашид хүүхдийн мөнгөний олголттой холбоотой ямар нэг чирэгдэл, бэрхшээл үүсэхгүй бөгөөд аймаг, дүүргүүдэд олголт жигдэрсэн гэдгийг мэдээллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2019 онд өгөх болов уу даа. Би хувьцааны мөнгөө аваагүй бсын. Тэр ч бас өгөхгүй бх тийм үү.
2016-10-18
Зочин:
Ганцхан хүүхэдтэй айлд өгөөд л бхын. 3н хүүхэдтэй айлд нь өгөхгүй юм.
2016-10-18
bi:
Tus tusdaa mashintai bairtai aild uguud bj bas onoo ene ter gj yriad bgamaa zailaasai
2016-10-13
болороо:
Muu novshnuud yg 19ond ugch xaragdaach
2016-10-13
Зочин:
Машинтай бас байшинтай нэг хүүхэдтэй айлын хзүхдийн мөнгө орчихсон хэрнээ гэрд амьдардаг машингүй 3 хүүхэдтэй айд баян байна 2уулаа ажилладаг гээд хасчихсан байна. Энэ эндүүрэл үү эсвэл ялгаварлаж байгаа юм болов уу хариулаад өгөх толгойтой хүн байна уу
2016-10-13
Зочин:
Хэнийг хуураад бгаа юм болоо.цаг хугацааны?-дал ч гэх шиг.
2016-10-13
zochin:
neg ailiin 3hvvhdiin 2n ord negn orhgvi bhiin yagd ingj bgaan be halamj orhr svljee alga gd bhiin ymar uchartai yum be
2016-10-13
zochin:
Yaj angilaad bgan ymarch sudalgaa awaagvi baij orh tolgoilson emegtei hvvhediin mongo awahgvi hoyulaa ajiltai hvmvvsiin hvvhed mongo awch bna ingej ylgah gej tvwshin togtoogood bga yumuu ydaj hvvhdvvdee angilahgvi baij boloogvi yumuu mongol ardiin namiihaan
2016-10-13
zochin:
2019 ogch haragdaarai
2016-10-13
Зочин:
Арайчдээ энэ улс оронд эрх тэгш эрхээ эдлэх үүргээ ухамсарлаад урагшаа харж сэтгэл үйлдэл 2 нь 1 чигт хандаад чин үнэнчээр улсын бодлого ёс зүй хэмжээг бариад аваад явах хүн алга гэж үү.
2016-10-13
Зочин:
Ялгаварлан гадуурхдаг төртэй юм бна бид чинь.
2016-10-12
зочин:
Өрөөлийг муулж унагаад өөрсдөө дээшилсэнгүй, харин ч хүүхэд хөгчүүлтэй барьцаалж амлалт авах гэж дээ??Өмнөх засгаа Чалькодтавьсан өрөөр багалзуурдаад одоо үлдэгдэл дээр нь бүжиглэх гэж бна уу??Тэгээд их хүнд байдлаас Ухаан-дээдээр мултарлаа гэж бүлтрэх үү??Та нар 4 уил тавьсан өрөө төлөхгүй, ярих ч үгүй байж гүрийж одоо мууг нь хүнд тохдог өвчнөө харуулж бна уу?МАН ийм өчнөөсөө үүрд салахгүй шүү дээ??олон хүүхэдтэй айлд их л нэмэр болдог юм даа?Ухана ишигний зовлон мэдэхгүй л гэдэг боллоо доо???
2016-10-12
Зочин:
MAN-g haraal ideesei
2016-10-12
zochin:
YUN 2019 -ON
2016-10-12