Хятадын тэрбумтан Парист дээрэмдүүлжээ
2016-10-12

 

Францын нийслэл Парис хотод амьдардаг Тайванийн тэрбумтан Шоу Лон Ванг гэгч 75 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт өөрийн гэртээ амарч байхдаа дээрэмдүүлжээ.  Түүнд буу тулган дээрэмдсэн этгээдүүд  200 мянга хүртэлх  евротой тэнцэхүйц үнэт эдлэлийг нь авч явсан байна. 

 

Шоу Лон Ванг Францын “Ланвин” загварын брэндийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг байжээ. Хэрэг энэ сарын 4-ний өдрийн үдээс хойш гарсан бөгөөд  тэр үед эмэгтэй гэртээ унтаж байсан аж. Гэтэл  хоёр этгээд  халдаж, хуруундаа зүүж явсан бөгж, гар утас гэх мэт үнэт эдлэлийг нь булаан явсан байна.  Азаар тэрбээр гэмтэж бэртээгүй аж.

 

Парист өмнө нь ч гэсэн ийм хэрэг гарч байсан удаатай. Реалити шоуны од Ким Кардашиан загварын долоо хоногт оролцохоор тус хотод ирээд байхад нь зүсээ хувилгасан хоёр этгээд мөн халдаж,  есөн сая евротой тэнцэхүйц үнэ бүхий үнэт эдлэлийг нь дээрэмдэж байсан юм.

 

Гэхдээ албаныхан дээрх хоёр хэрэг хоорондоо хамааралгүй гэж үзэж буй гэнэ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭХ:
ДЭЭРЭМДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨХ ҮЕИЙН ЗУРАГ ХАХАХА
2016-10-15
Зочин:
Tsoglog bnaa
2016-10-13
ХЭХЭХ:
ДЭЭРЭМДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨХ ҮЕИЙН ЗУРАГ ХАХАХА