Сангийн яамнаас мэдээлэл хийнэ
2016-10-13

09.00 цагт: "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлын нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудалд болно.  Утас: 99989545, 88046059


09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын JICA олон улсын байгууллагын "Улаанбаатар хот дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн багтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэгийг Япон-Монголын төвд зохион байгуулна. Утас: 99099256


10.00 цагт: "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам"-ын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цэргийн штабаас хамтран Хангарьд ордонд сургалт зохион байгуулна.


10.00 цагт: Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилий ой болон Азийн хөгжлийн банк-Монгол Улсын түншлэлийн 25 жилийн ойн чуулга уулзалт Блю Скай зочид буудлын Даймонд танхимд болно. Уулзалтад АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Европын сэргээн босголтын банкны Ази, ОХУ, Турк, Монголыг хариуцсан тэргүүлэх банкир, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, БХБЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцоно.


10.00 цагт: Наркологийн эмнэлгээс "Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, стрессээс урьдчилан сэргийлье, антибиотикийг жорын дагуу хэрэглье, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” өдөрлөгийг Энхжин худалдааны төвд зохион байгуулна.


11.00 цагт: III эмнэлгийн орчны зам засварын ажлын нээлт болно. Баянгол дүүргийн III эмнэлэгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж тохижуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлсэн юм. Утас: 96586689, 88781218


11.00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Олон улсын хараа хамгаалах өдрийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Сүүлийн үед нэвтрүүлж буй шинэ техник технологийг газар дээр нь дэлгэрэнгүй танилцуулах нээлттэй өдөрлөг Цусны төвд болно.  Утас: 88818788, 88085696


11.00 цагт: Амгалан худалдааны төвд савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэх талаар МХЕГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг танилцуулж, хэрэглэгч өөрөө хянах боломжтой болсон талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгнө.  Утас: 91989890, 99080298


11.00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан талаарх мониторингийн дүгнэлтийг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.


11.00 цагт: ОБЕГ-ын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллыг олон нийтэд таниулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Мишээл экспод зохион байгуулна.


11.30 цагт: Хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй БХИС-ийн удирдлагууд Монгол ньюс мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт: "Тогтвортой амьжиргаа-3" төслийн ажилтнуудыг хомроглон халсан гэх мэдэгдлийн дагуу Сангийн яамнаас "Түшээ" танхимд албан ёсны мэдээлэл хийнэ.  Утас: 99025086


13.00 цагт: Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн жилийн нээлтийн тоглолт “New season 2017” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.


13.00 цагт: Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордонд Орон нутгийн сонгуулийн талаарх хэвлэлийн хурал хийнэ.  Утас: 96204488


14.00 цагт:  Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр буюу Цагаан таягтны өдрийг угтсан арга хэмжээ 116 дугаар сургуульд болно. Утас: 70135019, 80019339


14.00 цагт: "Номын далай их сургууль" дууны хөшөөний нээлт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуайд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, мөн БХИС-ийн түүхийн музейн нээлтийн ёслол болно. Утас: 99299634

Shuud.mn
Сонин хачин