Хотын төвийн гудамж нарс модоор өнгө нэмлээ
2016-10-13

 

Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.
 

Энэ үүргийн  дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ.  Удахгүй Засгийн газрын ордны  зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ulaanbaatar nice city.
2016-10-17
Зочин:
Эхлээд модныхоо нэрийг сайн мэд. тэгээд бичээрэй.
2016-10-13
Зочин:
Монголчууд их тариаланч хүмүүс. хавар нь мод тарьж намар нь хурааж авдаг гэж онигоо байдагшдээ.
2016-10-13
gazar huldtul uslaad l bai..:
havar ert udur bolgon ahiuhan uslaarai daa.. tegehgui bol gandan giin heden mod shig boloh baihdaa..mergejiliin kompani mun yum,uu?
2016-10-13
ургавал сайнсан:
Хэдэн жилийн өмнө 1-р хороололын урдуур, таван шар хүртэл замын голоор том нарснууд тарьсан. Солонгос туршлагаар тарьж байгаа гэж их ярьсан. Одоо тэр моднуудаас ургасан нарс байхгүй байна. Заавал 5м мод тарих ёстой юм уу?
2016-10-13