”Харц хатан” жүжгийг тоглоно
2016-10-13

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болжээ.

 

Тус дуурийн үйл явдал 1860–аад оны үед Түшээт хан аймгийн Говь-Түшээ гүний хошуунд/ Одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд/ болж өнгөрсөн гэдэг. Жүжигт түшээ гүн  Гаадин түүний хүү залуу ноёнтон Чагдаржав, харц тарвагачны охин Сэржмядаг нарын түүхийг өгүүлнэ.

 

Дуулалт жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт Д.Төрбат бичиж,  ерөнхий найруулагчаар Б.Мөнхдорж, хөгжмийн найруулагчаар  УГЗ Б.Мөнхболд ажиллаж байгаа аж.  Жүжгийн гол дүр болох Сэржмядаг бүсгүйд жүжигчин  Б.Эрдэнэцэцэг/СТА/, Ж.Оюундарь /МУГЖ/ Чагдаржавд Ц.Цэрэнболд/СТА/, Д.Баттөмөр/ СТА/ нар тоглох юм байна.

 

“Харц хатан” жүжгийг энэ сарын 15-нд 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин