Замын хальтиргааны нэг эх үүсвэр, түүний аюул, хор хөнөөл
2012-01-09

Нийслэл Улаанбаатар хотын маань зам нэлэнхүйдээ мөстжээ. Энэ нь, энэ замаар явахад аюултай болсон байна гэсэн үг юм. Хүн, амьтан мөсөн дээгүүр тун болгоомжтой явахын тулд бээцэгнэн, цөмцөгнөж, хурд саардаг. Түргэн, болгоомжгүй явбал бэртэж гэмтэнэ, амь насаа ч алдана. Түүнтэй төстэйгээр манай нийслэлийн автомашины хурд саарч, түгжрэл дээд цэгтээ хүрч байна. Үүнээс илүү түгжрэнэ гэж байхгүй байлгүй дээ. 2011 оны 12-р сарын 18-ны 17-20 цагийн хооронд баруун тийшээх түгжрэл Багшийн дээдээс Саппорогийн тойрог хүртэл үргэлжилсэн юм. Үүнд замын мөстөлт нилээд хэмжээгээр нөлөөлсөн. Зам яагаад мөстөөд байна вэ?  Зам дээр цас ороод түүнийг хайлуулах гэж давс цацсантай холбоотой, мөн авто машины хөдөлгөөнөөс шалтгаалан цас дагтаршаад мөстдөг байх гэж хүмүүс боддог байж магадгүй.  Зам дээр мөсдөлт бий болоход энэ байдал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөгийг би үгүйсгэхгүй. Гэхдээ бага хэмжээгээр. Монгол бол бараг өдөр бүр цас орж байдаг орон биш шүү дээ. Эх газрын хуурай уур амьсгалтай орон. Хотын замын мөс бол өөр зүйлээс үүдэлтэй юмаа. Энэ мөс бол машины яндангаас гарч байгаа уур, усны дуслын бөөгнөрлөөс үүсдэг гэж би үзэж байна. Үүнийг ажил хариуцсан бусад хүмүүс ч ажигласан байх. Гэхдээ энэ талаар ярихгүй болохоор нь хөндөн ярьж, шийдвэрлэх ёстой зүйл гэж үзээд замын мөстөлтийг арилгах үүрэг бүхий, мөсдөлтийн эх үүсвэрийг зогсоох талаар хариуцлага хүлээх ёстой хүмүүст саналаа хүргүүлж байна. Манай хотын зам толботой ч юм шиг, санаатайгаар ус цацсан ч юм шиг, ус цувуулаад асгасан ч юм шиг байгааг Та бүхэн ажигласан байх. Энэ бол өвөл, намар, хаврын хүйтэн үед автомашины яндангаас /конденсацийн улмаас/ гарч байгаа уур, ус замын гадаргуу дээр дусч тэр нь хатахгүй байсаар мөс болж байгаа дүр зураг юм. Үүнд, энэ замын арчлалтыг хариуцсан Авто замын байгууллагын ямар ч буруу байхгүй. Харин ч тэд энэ дусал уснаас болж хийсэн ажлаа баллуулж байгаа хүмүүс. Дэлхий нийтэд зам дээрх мөс 2 зүйлээс үүдэлтэй гэж үздэг. Нэгдэх нь black ice буюу хар мөс, Монголчилбол,  намрын хар чийг, хяруу зам дээр  унаад шөнө, оройдоо хөлдөж маш нимгэн, хүний нүдэнд үл харагдах мөсөн давхрага бий болгож байна гэсэн үг. Энэ бол маш аюултай үзэгдэл. Үүнээс болж нилээд олон аваар осол хурдны замууд дээр гардаг. Иймэрхүү байдал, Скандинавын орнуудын, Англи, Канад, Орос, Америкийн хойд, чийглэг нутгийн замууд дээр намрын сүүлч, өвлийн эхээр олонтой давтагддаг. Тийм учраас эдгээр улсууд хар чийг унахаас өмнө болон хойно далайн давстай усаар замаа усалдаг. Монголд бол хар чийг унах нь тийм ч элбэг биш учраас тоодоггүй. Харин автомашины яндангаас гарч байгаа усны дуслууд бол энэ хар мөстэй дүр, төрхийг хувьд төстэй зүйл юм. Хоёр дахь нь, дээр өгүүлсэн цас, тунадасаас үүдэлтэй мөс юм. Үүнийг Авто замын засвар, арчлалтын байгууллагууд хариуцан дор нь арилгах үүрэгтэй. Манай хотын замынхан энэ үүргээ муугүй биелүүлж байгаа. Автомашины яндангаас гарч байгаа энэ усан дуслууд маш их хор хөнөөлтэй төдийгүй аюултай. Замд л гэхэд 3 төрлийн хор хөнөөлтэй. 1-рт, Мэдээж өвлийн улиралд замын хальтиргааны гол эх үүсвэр болдог, хальтиргааны аюул хэн бүхэнд ойлгомжтой, хүн бэртэж гэмтэнэ, машин тэрэг эд хөрөнгөө эвдэнэ, аваар осол элбэгшиж замын түгжрэл ихсэнэ. Улаанбаатар хотод явж байгаа машинуудын нилээд нь хальтиргаанаас болж ямар нэгэн сэвтэй болж байгааг бид өдөр бүр харж байна. 2-рт, Энэ усан дусалд маш олон төрлийн химийн хортой бодисууд агууллагддаг учраас хатаж шингэсэн үедээ замын барьцалдуулагчийг сулруулж, идэвхжилтийг бууруулдаг. Ингэснээр замын хучлагын эвдрэлийг  хурдасдаг талтай. 3-рт, зам дээрх хэвтээ тэмдэглэгээг буюу цагаан, шар зураасуудыг харлуулж ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй болгосноор хөдөлгөөн зохицуулалтад муугаар нөлөөлдөг. Уг нь энэ цагаан, шар зурааснууд гэрэл ойлгодог юм шүү дээ. Та бүхэн гадаадын орнуудын иймэрхүү тэмдэглэгээнүүд ямар тод байдгийг мэднэ дээ. Хотын зам дээрх цас хар байдгийн учир нь энэ л дээ. Харин дулааны улиралд энэ зурааснууд бага зэрэг тодордог ч мөн л хар саарал юм харагддаг. Энэ бол манай машинууд хугацаа дууссан дугуй гадаадаас авчран хэрэглэдэгтэй, мөн тос гоождог хуучин машин их хэрэглэдэгтэй  холбоотой юм. Японд бол элэгдээд хар бал гаргадаг болгосон дугуйтай ганц ч метр явуулдаггүй. Замчид замаа засаад л, өнгө үзэмжий нь сайжруулаад л, аль болохоор аюул, осолгүй зорчуулахын тулд чадах чинээгээрээ хичээж, зүтгэж байна. Зам муу байна, замынхан чанаргүй зүйл их хийж байна, хальтиргаа гулгаа ихтэй байна гээд л бараг хүн болгон шүүмжилдэг. Гэхдээ замчин биднээс шалтгаалахгүй зүйл бас байна шүү дээ.  Тийм учраас дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд: Автомашины яндангаас гарч байгаа усан дуслуудын талаар нарийн судалгаа хийж, түүний хор хөнөөлийг тогтооё Машины яндангаас гарч байгаа усан дуслуудыг зам дээр дусаахгүй байх талаар шат дараалсан механик, техник технологийн, үйлдвэрлэлийн шинж чанартай арга хэмжээ авцгаая Эхний ээлжинд зөвхөн өвлийн улиралд хадаастай /шипитэй/ дугуй хэрэглэх боломжийн талаар судалгаа хийе Замын цагаан зураасыг харлуулдаг дугуй хэрэглэхийг хориглоё. Дугуйг хэрэглээд хар зураас гарах болмогц нь сольж байя. Автомашины яндангаас гарч байгаа усан дуслыг зам дээр дусаахгүй болгох талаар, дугуйны хэрэглээний асуудлаар  төр, засгаас Тээврийн байгууллага, Замын цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл, үүрэг өгч хэрэгжилтийг нь хангуулья. Энэ асуудалтай саналтай холбогдуулан өөрсдийн санал бодлоо илгээцгээнэ үү.  Тунгаан болгооцгооно уу. Авто замын Зөвлөх инженер Н.Адилбиш 2011. 01.09
Shuud.mn
Сонин хачин
мундаг судалгаа байна шдээ яг эрдмийн зэрэг горилсон дипломын ажил шиг. Гэхдээ шууд нэг юм хэлье. Бүтэхгүй санаа. дэмий тодрох гэсэн арга байна. нарийн судалсан юмуу гэхээр үгүй юм. Судлая нарийн шалгая ч гэх шиг. Би аль хэдэн жилийн өмнө яндангаас ус гоожоод байгааг хараад л явлаа. Машин шатахууныг бүрэн шатааж байгаа учир ус гоожоод байна даа.
2012-01-10
том жийпнээс их дусал гарч буй . иймд авилгачид, эрх бригчдын том жийпүүдийг өвөлд хотоор явахыг нь зогсооё. авилгачидын бохир замаар орж ирсэн юм бүхэн их гай тарьж байна.
2012-01-10
aa muu 4 teneg bolioroi zvgeer
2012-01-09
mashiniihaa yandand huvin dvvjlej yavah hereg vv bitgii balair zam deegvvree huldultuus hamgaalsan shengenee tsatsah hergtei l bolohoos mashindaa delevch zvvne gej yu bna teneg injeneree odoonii injenervvdiin zarim ni iim teneg bolson yum shegee
2012-01-09
muu 3n teneg tenegtseg gejiishd
2012-01-09
aa muu 4 teneg bolioroi zvgeer
Яндангаас нь хувин зүүеээ тиймээ эргүү хар малаа Түй май энэ чинь харин жинхэн лалар байнадаа
2012-01-09
Estoi l bitgii tenegt.
2012-01-09
tenegt.Bas neg mungu oloh sanaa bodoj oloo yu ?
2012-01-09
Estoi l bitgii tenegt.