Шинэ технологио танилцууллаа
2016-10-13

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нээлттэй хаалганы өдөрлөгийг  зохион байгуулав.  Өдөрлөгийн хүрээнд ЦССҮТ-ийн Ерөнхий захирал доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр тус төвд 2016 онд шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжийн талаар танилцуулга хийж, цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэлийн болон Цусны албаны мэдээллийн технологийн зарим шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг бодитоор ажиллуулж давуу талыг нь дэлгэрэнгүй сонирхуулав. Мөн тус төвийн Нэгдсэн лабораторийн тасгаас Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочдын цусны бүлэг, резус бүлэг, цус багадалтыг үнэ төлбөргүй тодорхойлж ажиллалаа.

 

Д. Дорж            

Shuud.mn
Сонин хачин