Өвлийн бүсчлэлд маргааш шилжинэ
2016-10-13

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн.

 

Үүний дагуу маргааш буюу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.

 

Харин дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь өөрчлөгдөхгүй 08.00-20.00 цаг хүртэл хүчинтэй хэвээр байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za za
2016-10-15