Лейди Гага: Алдаа гаргаагүй учир уучлалт гуйхгүй
2016-10-14

Дуучин Лейди Гага Британийн “GQ сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

 

 

-Та өнгөрсөн долоодугаар сард Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай уулзсан. Энэхүү уулзалтын дараа хятадууд олон нийтийн сүлжээгээр таныг буруутгаж, “Хятадад тоглолтоо хийнэ хэмээн их санах хэрэггүй” хэмээн сүрдүүлсэн. Таныг одоо хүртэл уучлалт гуйхыг шаардсаар байгаа. Энэ талаар?

-Далай ламтай уулзсаныхаа төлөө би хэнээс ч уучлалт гуйх шаардлага байхгүй. Хувь хүний амьдрал руу хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Би мах идсэнийхээ төлөө цагаан хоолтнууд эсвэл амьтан хамгаалагчдаас уучлалт гуймааргүй байна. Би таалагддаг хүнтэйгээ уулзахын тулд фэнүүдээсээ зөвшөөрөл авмааргүй байна. Зүгээр л өөр өөрсдийнхөө амьдралд анхаарлаа хандуул хэмээн зөвлөмөөр байна. Миний хувийн амьдралыг хүндэтгэ хэмээн хүсэхгүй ээ. Зүгээр л битгий анхаар гэж гуйя.

 

-Тэгвэл та эцсээ хүртэл тэднээс уучлалт гуйхгүй гэсэн үг үү?

-Би олны өмнө хэн нэгнийг алж, гомдоосон гэж үү. Яагаад би уучлалт гуйх ёстой гэж. Олон нийтийн сүлжээг буруугаар ашигласан тэд л надаас уучлалт гуйх хэрэгтэй. Би алдаа гаргасан бол уучлалт гуйна. Харин би алдаа гаргаагүй учир хэн нэгнээс уучлалт гуйхгүй. Хүмүүс юу гэх нь надад хамаагүй.

 

-Уучлалт гуйхгүй бол тоглолтоо хийж, цомгоо борлуулах талаар бодоод ч хэрэггүй гэсэн?

-Тэд ямар харилцаатай, ямар өстэй гэдгийг мэдэхгүй.

 

-Та саяхан “Perfect Illusion” гэх шинэхэн уран бүтээл гаргалаа. Энэхүү дуугаараа нийгэмд юу хүргэхийг зорьсон вэ?

-Өөрөөрөө байх, үнэ цэнээ хамгаалах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Чи өөрийгөө л хүндэтгэж хайрлахгүй бол өөр хэн ч чамайг хайрлахгүй. Чамд сайхан гэр бүл байгаа ч цагаа тулахаар тэд ч гэсэн өөрийн үнэ цэнээ хамгаалахын тулд чамайг гаргуунд хаях болно.

 

 

-Та дууныхаа үгийг өөрөө бичдэг. Тийм учраас дуугаараа өөрийн сэтгэлээ бусдад мэдрүүлэхийг зорьдог гэсэн үг үү?

-Байж болох  л хувилбар. Би дуугаараа өөрийгөө хэн гэдгийг мэдрүүлэхийг зорьдог. Гага хэн гэдгийг гадаад төрхөөр минь дүгнэх хэрэггүй. Ярилцлаа гээд чи намайг хангалттай сайн мэдэж чадахгүй. Харин та дууг минь сонсоод намайг хэн гэдгийг номноос уншиж буй мэт мэдэх боломжтой.

 

-Таны шинэ уран бүтээлийг их хүлээлээ?

-Би ч гэсэн тайзаа их санажээ.

 

-Шинэ уран бүтээлээс тань гуниг, салалтын талаар сонсоно хэмээн таамаглаж байлаа?

-Энэ он миний хувьд онцгүй жил байлаа.

 

-Яагаад?

-Би их уйллаа.

 

-Та 2011 оноос үерхсэн жүжигчин Тэйлор Кеннигээс салсан. Салалт олон хүнийг цочирдуулсан?

-Салсан ч бид найзалсаар байх болно. Амьдралдаа итгэж болох нэг сайн найзтай болсон.

 

-Түүнээс яагаад салсан юм бэ?

-Мэдэхгүй ээ, нэг мэдэхэд бүх зүйл болсон. Хувийн амьдралаа авч үлдэх ухаан надад байсангүй.

 

-Та хэзээ хэн нэгэнтэй учрах бол?

-Цаг хугацаа харуулах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zaluus mini:
BODOLTOI L BLGUI GORIGUI TSAG UED AMIDARCH BN DAA
2016-10-14
муур:
хувь хүнийг хэнтэй уулзах уулзахгүйг заадаг хэн бэ? юү вэ?
2016-10-14
Иргэн:
Буруу хүнтэй л уулзаж дээ
2016-10-14