”Оролмаа эх” жүжгийг өнөөдөр тоглоно
2016-10-14

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд “Оролмаа эх” түүхэн жүжгийг тоглох гэж байна.

 

Д.Намдагийн сонгомол бүтээлүүдийн нэг болох энэхүү жүжгийг анх 1973 онд тайзнаа тоглож байжээ. Харин 30 жилийн дараа  уг бүтээлийг Ч.Найдандорж найруулагч шинэчлэн найруулж, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг дахин хянан тохиолдуулж 2011 онд тайзнаа тоглож байсан.

 

Уг бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох бөгөөд уг жүжиг 40 гаруй дүртэй учир Драмын эрдмийн театрын бүх жүжигчид оролцон тоглодгоороо онцлогтой юм.

 

“Оролмаа эх” жүжгийг өнөөдөр 19.00 цагт УДЭТ-т тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин