Тайландын хаан тэнгэрт халилаа
2016-10-14

 

Тайландын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон эзэн хаан Пумипон Адульядет 88 насандаа өвчний улмаас тэнгэрт халилаа. Тэрээр энэ оны зургадугаар сард зүрхний хагалгаанд орж байсан бөгөөд түүнээс хойш биеийнх нь байдал дээрдэлгүй, өнгөрсөн долоо хоногоос эхлэн амьсгалын аппарат зүүх хэмжээнд очтлоо бие нь муудсныг орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байсан билээ.

 

Тайландчууд хааныхаа эрүүл мэндийн байдалд санаа зовнин,  хэвтэн эмчлүүлж байсан  “Сирираж” гэх эмнэлгийн гадна цугларч бурхандаа залбирч байв. Гэвч эзэн хааных нь бие сайжралгүй улам дордсоор хорвоог орхижээ. Эзэн хаан таалал төгссөн мэдээлэл гарсны дараа ард иргэд нь түүний зургийг барин залбирч, уй гашуу болж байна.

 

Эзэн хаан Пумипон Адульядет бол ядууралтай тэмцэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн билээ. Мөн тэрбээр улс төрийн хямрал дэгдсэн хүнд үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин