Мөнгөний сураг
2016-10-14

Энэ өдрүүдэд төр, засгийн шинэ тэргүүнүүд гадаадад анхны айлчлалаа хийж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд урд хөрш БНХАУ-д, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлалын хүрээнд талууд ямар асуудал шийдэх вэ, манайд ямар үр өгөөжтэй байх вэ, хөрөнгө оруулалт, зээлийн гэрээ хэлэлцэл хийгдэх бол таамаглал гэх олны анхаарлын төвд байна. Тэр дундаа мөнгөний эх үүсвэрийг хэрхэн татахыг талаарх таамаглал хардлага айлчлалын хүрээнд яригдаад эхэлсэн. Тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд хөрөнгө оруулалтыг татаж, мөнгө босгох асуудлыг шийдэгдсэн гэх бор  шувуу нисч байгаа юм.

 

 

Эдийн засаг хямарч, сангийн данс цайрах шахсан энэ үед шинэхэн эрх баригчид мөнгөний эрэлд гарах нь зүйн хэрэг. Гэхдээ өмнөх парламентын үед авсан бонд, зээлийн хүү ирэх онд нэхэгдээд эхэлсэн. Басхүү гадаад эх үүсвэрээс байтугай дотооддоо бонд босгоход хуулинд заасан өрийн тааз тулсан. Ямартаа л Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ДНБ-д ногдох өрийн таазаа нэмэгдүүлж, мөнгөний эх үүсвэрээ шийдэх зам эрэлхийлэхэв. Ингэлээ гээд ирэх оны  төсвийн дэх 2.7 их наядаар хэмжигдэх алдагдал шийдэгдэхгүй, зөвхөн өнөөдрөө аргацаах төдий зүйл юм.  

 

Ямартай ч Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар АНУ-ыг зорьж, ОУВС-гийнхэнтэй хэлэлцээр хийн, Стэнд бай” хөтөлбөрийн 1.5 тэрбум ам.долларыг хэрэгжүүлэхээр тохирсон. Хэдийгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Одоогоор ямар нэг шийдэлд хүрээгүй” гэж мэлзэж байгаа ч дипломат хүрээнд шийдэгдэж, ирэх долоо хоногоос ОУВС-гийн шинжээчид манай улсад ажиллана.

 

Харин УИХ-ын даргын айлчлалын хүрээнд Хятадааас 4.2 тэрбум ам.долларын зээл оруулж ирэхээр болсон тухай мессэж тарлаа. Улс төрийн хүрээнд үүнийг үгүйсгэж байгаа ч зээлийн эх үүсвэр төдийгүй олон жил яригдсан “Bank of China”-г оруулж ирэхээр болсныг ажиглагчид онцолж байна. БНХАУ-ын хувьд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манайд төсөл хөтөлбөр төдийгүй юанийн урсгалыг чөлөөтэй хөрвүүлж, хэрэгжүүлдэг, манай стратегийн түнш орон. Хэрвээ манай тал хүлээн зөвшөөрвөл “Bank of China” орж ирэхэд бэлэн байгаа. Харин гадаад улсын төрийн банкийг оруулж ирэх нь манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэх болгоомжлол олон нийтийн дунд байдаг ч мэргэжлийн хүмүүс эерэг талаас нь тайлбарладаг юм билээ.

 

Харин Япон улсын тухайд манайд бэлэн мөнгө оруулж ирэхээс илүүтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Тухайлбал, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн барилгуудыг шинээр барьж хэрэгжүүлж байсан. Эдүгээ Эдийн засгийн түншлэлийн хүрээнд бүхий л салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Зарим төсөл хөтөлбөр нь эхнээсээ хэрэгжээд явж байгаа байх. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы худалдаа хөрөнгө оруулалтын форумд оролцон, Монголоос 50 гаруй, Японы 240 гаруй компанийн төлөөлөл уулзалт хийсэн юм билээ.

 

Энэ үеэр зарим компани, хөрөнгө оруулагчид хамтарч ажиллахаар болж  баримт бичигт гарын үсэг зурсан байсан. Тухайлбал, Монголын  “Энержи ресурс” компани Японы “Сумитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хүрээнд, Монголын “Цагаан чулуут” консорциум Японы  “Сузуки шоукай” компанитай,  Монголын “Драй милк”  компани  Японы “Пирсай” компанитай хамтран ажиллахаар болжээ.  Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байх.  Ерөнхий сайд өнөөдөр Японы улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийх юм билээ.  Энэ уулзалтаас гарах барим бичиг  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийх айлчлалын үр дүнг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл Япон улстай  аль салбарт ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг айлчлалын албан ёсны дүн мэдээ хөврөх биз.

 

Ийнхүү төр, засгийн тэргүүнүүдийн айлчлал  өнөөдөр данс нь улайгаад байгаа эдийн засагт ямар эргэлт  өвөрлөн ирэх нь вэ гэдэг олны анхаарлын төвд байна.  

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
toormos ulaissan
2016-10-15
zochin:
chi bitgii shalchigana zaa buteegeed zutgeed bsan l uym bol ard tumen demjeed ahiad l songoh bsan chadaagui bolool yalagdal huleesen shdee
2016-10-15
Zochin:
China mongo xuamral nertei jujgiin dor orj irex ne dee
2016-10-15
z-d:
chamd hurteelgui l bol yahav tegeed kl yavj bg
2016-10-15
Car:
Mongol ardin nam suntugei
2016-10-15
uher mongol:
YAMAR UHSENIIH NI HYMRAL BH BILEE DEE . HEN CH TEDNEES MUNGU NEHEEGUI BHAD UURSDUU L BAAHAN YUM AMLAAD TEGEED MANI HEDDE JAAHAN YUM UNERTUULEED UURSDUU ARAAT AN SHIG L HOT RU ORSON CHONO SHIG L HULGAILJ DEEREMDSEN . ALI CH NAM NI YALGAAGUI ODOO EDNIIG ALJ BJ L ZOGSOONO EDNII SHUNAL DON BOLJ DEE
2016-10-14
Зочин:
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ
2016-10-14
Зочин:
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ
2016-10-14
z:
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал гэдэг хүн сүүлийн хэдэн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг сонирхдог юм уу даа ичдэггүй амьтан байх нь
2016-10-14
z-d:
chamd hurteelgui l bol yahav tegeed kl yavj bg
Иргэн:
Гуйлагчин явах заяаных
2016-10-14
Зочин:
gadagshaa dandaa badar barij gyilga gyidaggvi bailgvi de ichmeer damshig ve manaid baigaa eponii es bytsaltgvi tyslamj ih ugch baigaa sh de huurhii hariygii n yaj barinaa
2016-10-14
Зочин:
gadagshaa dandaa badar barij gyilga gyidaggvi bailgvi de ichmeer damshig ve manaid baigaa eponii es bytsaltgvi tyslamj ih ugch baigaa sh de huurhii hariygii n yaj barinaa
2016-10-14
Зочин:
gadagshaa dandaa badar barij gyilga gyidaggvi bailgvi de ichmeer damshig ve manaid baigaa eponii es bytsaltgvi tyslamj ih ugch baigaa sh de huurhii hariygii n yaj barinaa
2016-10-14
Ээгий:
Энэ зочин гээд нэг балай нөхөр байнаа АН-гийн бөгсийг долоочих шахам байхымаа эсвэл мөнгө төгрөг аваад байдгиймуу хайшаа юм
2016-10-14
Зочин:
Guilgachin Uher mongol
2016-10-14
batbayar:
Ene zochin geed bicheed baigaa ezen ni neree bicheech sait bolgon deer ingej bichij baigaa haragdah yom.ylaan nam dagasan nohor dog.bid chini ardchilsan oron shuu dee.
2016-10-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-14
zochin:
chi bitgii shalchigana zaa buteegeed zutgeed bsan l uym bol ard tumen demjeed ahiad l songoh bsan chadaagui bolool yalagdal huleesen shdee