Автобусны жолооч хүний амь нас хохироожээ
2016-10-14

Энэ сарын 13-нд автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

 

Тодруулбал СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А, явган зорчигчийг мөргөжээ. Хохирогч 57 настай эмэгтэй О нь ГССҮТ-д хүргэгдэн очсон ч эмчлэгдэж байх хугацаандаа нас барсан байна.

 

Мөн эл өдөр ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Awtobusni joloochd arga hemjeee aw gej helmeer bna arai dendvv hvnii aim nasand hvrsen l bol dahin joloo barih erhiig ni bvvr haah heregtei
2019-04-05
Zochin:
Nisehees hotruuga ywaj bgaa awtobys zarimdaa buudal deer zogsohgvi ywaad bdag ymar uchirtai yum minii hvv nisehin surguulid ywdag yarmagin denjees neg odor hicheelee taraad awtobusand suugad geelvvge ywdal awtobus buudal deere zogsohgvi ywaad geed owol uilaad gertei orj irsen ymar uchirtai yum 10 nastai hvvhed herwee ynz bvriin yum bolwol yah yum holbogdoh gazar ni helheer hvleej awdaggvi yum bna le
2019-04-05
Зочин:
Хоорондоо уралддаг, эгнээгээрээ явахгүй сүлждэг, хүний унааг хайр найргүй мөргөдөг, шахдаг, хар хурдаараа давхидаг энэ зэрлэг шар, ногоон автобусуудыг зохицуулдаг газар байдаг юм уу.
2016-10-14
Зочин:
Ene avtobusnii jolooch nar Mongoliin hyyhed hugshidiig tyygeed dyyslaa ene bydyyleg tyremgii jolooch naraa jyramlaad hatyy shiitgeed uguuchee TUR ZASAG MINI ee.
2016-10-14