Үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчилжээ
2016-10-14

 

Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө  “Хархорин” худалдааны төвийн үнэт эдлэлийн тасгаас эд зүйлс алдагдсан хэрэг гарчээ.

 

Тус тасагт хулгай орж, эд зүйл алдагдсан гэх дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Улмаар тус төвд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн лангууны цоожийг эвдэж,  эд зүйл хулгайлсан этгээдийг баривчилсан байна.

 

Хэргийг БГД-ийн дөрөвдүгээр хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б гэгч нь бусадтай бүлэглэн үйлджээ. Хэрэгтэн монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл хулгайлсан байна.

 

Хэрэгтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд эл хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрудага хэлтэст шалгаж байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hulgai hiigeed baigaa huruunudiig n tairch haya
2016-10-14