Улсын начин Б.Ганхуяг түрүүлэв
2016-10-17

Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан Улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр боллоо.

 

Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хилчин спорт хороо”-ны бөх, Улсын начин Б.Ганхуяг түрүүлэв. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар спорт хороо”-ны бөх, Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын начин Б.Амарзаяа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар спорт хороо”-ны бөх, улсын начин Ц.Одбаяр нар шалгарав.

 

Бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин