Ө.Чагнаадоржийн тэмцээнд оролцох эрхийг хасчээ
2016-10-17

 

Өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Спортын Арбитрын шүүхээс “Рио 2016” олимпийн наадамд оролцсон зарим тамирчдаас сэргээш илэрсэн талаар мэдээлсэн.

 

Тодруулбал Польш улсын тамирчин Томаш Зелински, Киргик улсын тамирчин Иззат Артыков, Монгол улсын тамирчин Ө.Чагнаадорж, Румын улсын тамирчин Габриэл Сикраян нарын дөрвөн тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ. Улмаар Олон улсын хүндийн өргөлтийн холбооны хурлаар дээрхи тамирчны тэмцээнд оролцох эрхийг хассан байна.

 

Манай улсын тамирчин Ө.Чагнаадорж “Рио 2016” олимпийн наадамд хүндийг өргөлтийн 56 кг-ийн жинд өрсөлдсөн. Түүнээс тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн шалтгаанаар тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ. 

 

Тэрбээр Риогийн олимпод огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзэлсэн юм.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин