Тайландын фэйсбүүкчид толгой дараалан баривчлагдах болжээ
2016-10-17

 

Тайландын эв нэгдлийн бэлгэдэл болсон  эзэн хаан Пумипон Адульядет  энэ сарын 13-ны өдөр 88 насандаа таалал төгсч,  улс даяар гашуудал зарлаад буй. Тэгвэл уй гашуу тохиосон энэ үед тус улсын фэйсбүүк хэрэглэгчид  сошиал сүлжээнд нийтэлсэн постынхоо улмаас толгой дараалан баривчлагдах болжээ. 

 

Өчигдөр л гэхэд Тайландын Самуй  аралд хааны удмынхныг дорд үзсэн постыг сошиал сүлжээнд нийтэлсэн гэх үндэслэлээр 46 настай эмэгтэй баривчлагдсан гэнэ. Уурсаж бухимдсан иргэд ч бүсгүйг “гэсгээж”,  цагдаагийн байгууллагын өмнө цуглан  эзэн хааны зурагны өмнө сөгдүүлэн уучлалт гуйлгаж буй бичлэг ч “Youtube”  хуудаснаа нийтлэгдсэн байв.

 

Үүнээс гадна энэ сарын 14-ний шөнө  Пхукетын нэгэн дэлгүүрийн эзний хүүг 1000 орчим хүн цуглан баривчилж, цагдаа нарт хүргэсэн аж. Хүүг мөн л фэйсбүүк хуудастаа хааныг үл хүндэтгэсэн агуулга бүхий пост оруулсан гэх үндэслэлээр ийнхүү шийтгэсэн гэнэ. Хүү “Төрөх, амьдрах, үхэх нь жам” гэх үгийг постолсон нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байна.  Түүнчлэн Пхангнгад ч мөн адил ийм явдал болсон гэнэ.

 

Тайландад эзэн хаан, түүний үр хүүхдийн нэр хүндийг гутаан доромжилж, үл хүндэтгэсэн тохиолдолд шийтгэл ногдуулдаг хуультай.  Өнгөрсөн хугацаанд фэйсбүүктээ энэ мэт пост оруулсан хүнийг хамгийн ихдээ 30 жилийн хорих ялаар шийтгэж байжээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
эргүү энхмэнд мөн байна ааахаххаха
2016-10-18
хэхэ:
хөөрхий харанхуй ард түмэн
2016-10-18
enhmend bna.:
ene muu yu ym be eh ornoo ynhandalt hamag muu muuhai bolgoson amerkiin ergen muu novsh geed bi helchii chi muusain nar yahiin .
2016-10-17
хэхэ:
эргүү энхмэнд мөн байна ааахаххаха
Зочин:
Zarim humuusiin huseed bdg noisemakers bna shdee,
2016-10-17