Робби Уилъямс: Путинд дуу зориулах шаардлагагүй
2016-10-17

Дуучин Робби Уилъямс “Music Only радиод ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Оросуудыг хэрхэн үдэшлэг зохиодгийг харъя” гэх дуугаа гаргасан билээ.

 

 

-Таны сүүлд гаргасан дуу Оросуудад зориулагдсан уу?

-Мэдээж хэрэг. Тэр гүрний хэсэгхэн хүнд зориулагдсан миний бэлэг.

 

-Яг хэнд зориулагдсан юм бэ. Яагаад “Оросуудыг хэрхэн үдэшлэг зохиодгийг харъя” гэх дуу гаргасан юм?

-Хэн нэгэн агуу эрхэмд зориулагдсан гэхэд болно. Гэхдээ би дуугаараа бүх Оросуудыг хамруулаагүй гэдгийг ойлгоорой.

 

-Та яагаад дуугаараа улстөржөөд байгаа юм?

-Би улстөржөөгүй. Дууныхаа гарчиг дээр “Орос” гэх үгийг оруулсаныхаа төлөө би улстөржсөн гэсэн үг биш.

 

-Энэ дуугаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан дуулсан бус уу?

-Үгүй. Гэхдээ хүмүүс юу гэж ойлгох нь надад хамаагүй. Би зүгээр л дуугаа гаргасан.

 

-Гэхдээ олон улс Оросыг олон зүйлд буруутгаж байна. Бид энэ тухай үдэш бүр цэнхэр дэлгэцээр гардаг мэдээнээс харж байна. Гэтэл та энэ халуухан уур амьсгалтай үед Оросуудад зориулсан уран бүтээлээ гаргалаа?

-Энэ ертөнцөд болж буй зүйлсийн аль нь буруу болон зөв гэдгийг би мэдэхгүй. Миний уран бүтээлийг зүгээр л улстөржүүлэхгүйгээр уран бүтээл гэдгээр минь хүлээн авахыг хүсч байна.

 

-Путин, дуучин Элтон Жонтой уулзаагүй гэдгийг сонсоод та их бухимдсан. Та инстаграмдаа “Тэр хэн юм бэ” хэмээн бичсэн. Энэ бүхнээс шалтгаалан та түүнд зориулан дуу бичихийг хүссэн юм уу?

-Та энэ дууг түүнд зориулсан гэх үгийг сонсохыг их хүсч байгаа бололтой. Харамсалтай нь би энэ дууг Путинд зориулаагүй. Путинд дуу зориулах шаардлага байхгүй. Путинтэй ижилхэн ярьдаг нэг эр Элтон Жонтой ярьж, шоглосон нь миний уурыг хүргэсэн. Зүгээр л би Элтон Жоны шүтэн бишрэгчийн хувиар сэтгэгдлээ олон нийтийн сүлжээнд үлдээсэн юм.

 

 

-Урлагийн гараагаа эхлүүлсэн “Take That” хамтлагтайгаа эргэн нийлэхийг хүссэн. Гэхдээ та энэ хамтлагийг орхин гарсан?

-Хамтлагтайгаа эргэн нэгдэхийг их хүсч байна. Тэр гурван залууг их санаж байна. Бид эргэн нэгдэхийг их хүсч байна. Би охиндоо амласан. “Аав нь заавал хамтлагтаа эргэн орох болно” гэж.

 

-Яагаад “Take That”-тай эргэн нэгдэхийг ингэтлээ их хүсээд байгаа юм?

-Хоосон зайгаа нөхөхийг хүсч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Kiss me my ass kk
2016-10-17
mgl:
Fuck you rurrii xaxa kkk
2016-10-17