Автозамын хилийн боомтууд амарна
2016-10-17

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэ жилийн “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний даваа гаригт тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амардаг.  

 

Энэ дагуу БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд “Монгол бахархлын өдөр” амарна.

 

Харин орон нутгийн сонгууль болох  өдөр буюу энэ сарын 19-ний өдөр хилийн боомтууд хаахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана.

Shuud.mn
Сонин хачин