“Алтан намар” хөгжмийн наадам болно
2016-10-17

 

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар”  хөгжмийн наадмыг зохион байгуулдаг. Энэ жил 35 дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.

 

Тус наадамд БНХАУ, ӨМӨЗО,  Халимаг, Буриадын хөгжмийн зохиолч оролцохоор бүртгүүлжээ. Уран бүтээлчид нийт 40 гаруй бүтээлээр өрсөлдөх аж.

 

Наадамд оролцох бүтээлүүдийг симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, гоцлол цөөхүүл хөгжим гэсэн номинациар шалгаруулах юм. Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт энэ сарын 28-нд ХБК-д, наадмын хаалт буюу том хэлбэрийн бүтээлийн шалгаруулалт энэ сарын 29-нд Монгол Улсын Филармонид болно.

 

“Алтан намар” хөгжмийн наадмын нээлт энэ сарын 27-д Нийслэлийн Улаанбаатар чуулгад болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин