МИАТ ”Samsung Note 7” утсыг хориглолоо
2016-10-18

МИАТ ХК нислэгт Samsung Galaxy Note 7 гар утсыг авч явахгүй байхыг зорчигчдод анхаарууллаа. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцонд тус утсыг авч явахгүй байхыг хүссэн байна. 

 

Өмнөд Солонгосын “Samsung” группийн сүүлд гаргасан “Note 7” ухаалаг гар утас дэлбэрсэн хэд хэдэн тохиолд гарсан. Энэ сарын эхээр АНУ-ын Кентакки мужаас хөөрөхөөр төлөвлөж байсан агаарын тээврийн “Southwest Airlines”-ийн онгоцонд “Samsung” группийн сүүлд гаргасан “Note 7” ухаалаг гар утас дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлж байв.

 

Тиймээс зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс  МИАТ ХК энэхүү анхааруулгыг гаргажээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин