Зам тээврийн ослоор 17 хүн гэмтжээ
2016-10-18

Өнгөрсөн өдөр Зам тээврийн ослын улмаас 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ.

 

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд T.Crown маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 02 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээжээ.

 

Мөн  СХД-ийн нутаг Орбитын зам, Алтай хотхоны хойд замд “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч О нь явган зорчигч 18 орчим насны эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна.

 

Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт баг, “Дондогийн булаг” гэх газар H.Porter маркийн авто машины жолооч Г нь T.Mark-II маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч Б-ийн амь нас хохирч 2 хүн гэмтсэн байна.

Shuud.mn
Сонин хачин