Оюутнууд сургалтын төлбөрийн зээлийг хэрхэн авах вэ
2016-10-18

 

Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байх:

 

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих жрумын дагуу элссэн батламжтай байх

 

  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх

 

  • Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх

 

  • Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байх:

 

  • Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх

 

  • Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/

 

Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байх:

 

  • Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх

 

  • Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах

 

  • Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас эхлэн 3-5 жилилйн хугацаанд төлөх

 

  • Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд хоёр хүртэлх удаа байж болно

 

  • Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оно 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2,3 бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх

 

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандах:

 

  • Зээл хүссэн өргөдөл

 

  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/

 

  • Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ямар ч барьцаагүй ийм зээлийг хэн ч буцааж төлөхгүй гэдгийг авилгачид хамгийн сайн мэдэж байгаа. Төрийн эрхийг авч хулгай хийж л байвал яасан ч хамаагүй гэж байна даа.
2016-10-18