Шинэ ургацаас 150 мянган тонн буудай борлуулжээ
2016-10-18

Өнөөдрийн байдлаар 75.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 324.0 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 14.2 мянган га-гаас 150.3 мянган тонн төмс, 7.7 мянган га-гаас 86.8 мянган тонн хүнсний ногоо, 18.6 мянган га-гаас 45.2 мянган тонн тэжээлийн ургамал, 35.8 мянган га-гаас 15.1 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

 

Шинэ ургацаас нийтдээ 150.0 мянган тонн буудай борлуулагдсанаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 45.0 мянган тонныг авчээ. 

 

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин