Нийслэлийн 79 хороонд нэмэлт санал хураалт явуулна
2016-10-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн байна.
 

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.
 

Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.
 

Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх 2 дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар боллоо.
 
 
 
Дүүрэг Санал авах байрны тоо Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчид
Тоо Хувь
Багануур 9 18708 9789 52.3252085
Багахангай 2 2837 2021 71.2372224
Баянгол 60 129331 65326 50.5107051
Баянзүрх 89 206437 93587 45.334412
Налайх 12 23015 14055 61.0688681
Сонгинохайрхан 90 190029 86947 45.7545954
Сүхбаатар 43 87300 44424 50.8865979
Хан-Уул 46 99424 51160 51.4563888
Чингэлтэй 47 103371 45903 44.4060713
Нийт 398 860452 413212 48.0226672

 

 

Нэмэлт санал хураалт явуулах тойрог

 

Дүүрэг Нийт тойргийн тоо Үүнээс ирц хүрсэн Ирц хүрээгүй Ирц хүрээгүй тойргийн дугаар Нэмэлт санал хураалт явуулах САБ-ны тоо
1 Сүхбаатар 20 15 5 1, 3, 9, 10, 11 9
2 Хан-Уул 16 11 5 2, 3, 4, 11, 15 14
3 Баянгол 23 15 8 1, 3-7, 10, 20 17
4 Баянзүрх 28 4 24 2-5, 7-12, 14, 16-22 71
5 Чингэлтэй 19 4 15 4,5, 7-19 39
6 Сонгинохайрхан 32 11 21 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 61
7 Багануур 5 4 1 5 2
8 Налайх 7 7 0    
9 Багахангай 2 2 0    
  Нийт дүн 152 73 79   213
 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс төрч болно гэдэг нэг насныхаа хоолонд залгадаг, салахын аргагүй зүйл болохыг Монгол улсын ерөнхйиөлгч , УИХ-ын дарга хоёрын хүүхдүү маш сайн ойлгожээ. Ингэж байхад бид санал өгч яах юм бэ ?.
2016-10-20
zochin:
hevlel niiteer buduuleg ug heregledeg hun chi ooroo hen be?????
2016-10-20
zochin:
Hun darga bolj tordoggui patsaan baij bgaad l hun boldog shuu mangaraa
2016-10-20
Зочин:
Улс орны байдал хүнд байхад 1 намд хэтэрхий их эрх мэдэл олгож болохгүй гэдгийг ухаантай хүмүүс ойлгож байгаа. АН-аа дэмжиж тэнцвэржүүлэх хэрэгтэй шүү залуучуудаа
2016-10-20
зочин:
яг үнэн шүү улс орны байдал хүнд байхад 1 намд хэтэрхий эрх мэдэл өгч болохгүй гэдгийг ухаантай хүмүүс ойлгож байгаа АН дэмжээрэй
2016-10-20
зочин:
яг үнэн шүү улс орны байдал хүнд байхад 1 намд хэтэрхий эрх мэдэл өгч болохгүй гэдгийг ухаантай хүмүүс ойлгож байгаа АН дэмжээрэй
2016-10-20
зочин:
Их хурлын сонгуультай хамт хийдэг байх хэрэгтэй.Тэгвэл зардал мөнгө цаг хугацаа..хэмнэж шинэ их хурлын ажил өдийд цэгцрэх байлаа
2016-10-20
Зочин:
Айлын эрх мангар бацаануудыг сонгох хүсэл алга
2016-10-20
zochin:
AH bol mai shv
2016-10-20
202.9.42.195:
чамайг олно до мангара аа
2016-10-20
НИИСЛЭЛЧҮҮДЭЭ:
ДАХИН НЭМЭЛТ СОНГУУЛЬДАА ЗАЛУУЧУУДАА ХУДАЛЧ МАН-г БИШ ДЭЛХИЙГЭЭРЭЭ СОНГОСОН АН-г СОНГООРОЙ
2016-10-20
зочин:
яг үнэн шүү улс орны байдал хүнд байхад 1 намд хэтэрхий эрх мэдэл өгч болохгүй гэдгийг ухаантай хүмүүс ойлгож байгаа АН дэмжээрэй
зочин:
яг үнэн шүү улс орны байдал хүнд байхад 1 намд хэтэрхий эрх мэдэл өгч болохгүй гэдгийг ухаантай хүмүүс ойлгож байгаа АН дэмжээрэй