Бизнесийг яаж байгаль орчинд ээлтэй болгох вэ
2016-10-20

 08:30-13:00 цагт: Keмпенский зочид буудлын Алтай танхимд "GREENING BUSINESS DNA” Үндэсний хэмжээний форум зохион байгуулагдана. Бизнесийг байгаль орчинд ээлтэй, ногоон болгосноор ямар үр өгөөж гарах вэ сэдвээр хэлэлцэнэ.


08.30 цагт: Blue Sky тауэрт “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын хурал эхэлж байна. Энэ хурлаар халдварт өвчнүүд болох сүрьеэ, ХДХВ, БЗДХ, вирүст хепатит, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой, шинэ болон дахин сэргэж буй халдвар, зоонозын өвчнүүд, усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуй, усны чанар, аюулгүй байдлын асуудлаар цаашид хийх боломжтой судалгаа, бодлогын өөрчлөлт зэрэг асуудлаар гадаад дотоод 200 гаруй төлөөлөгчид хэлэлцэнэ.


10.00 цагт: ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар хамтрах ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Ёслолын ажиллагаа Засгийн газрын 11 дүгээр байрны 514 тоот өрөөнд болно. 


10.00 цагт: Нийслэлийн Цэрэг татлагын товчооны хурал НЗДТГ-ын "А" танхимд болно.


11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Сонгуулийн талаар Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлэл хийнэ.


12:00-20:00 цагт: ШангриЛа моллд шинээр нээгдэж байгаа Багачуудын Музей сэтгүүлчдэд зориулан урьдчилсан танилцуулах өдөрлөгийг хийнэ.


 

Shuud.mn
Сонин хачин