”Волф” загварын автомашин хүлээлгэн өглөө
2016-10-20

ХБНГУ-ын Зэвсэгт хүчин, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ бол энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцох болон Германы талаас машин техникийн тусламж үзүүлж байгаа явдал юм. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд "Волф" загварын автомашиныг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

 

 

Энэ арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын албаныхан оролцсон. Энэхүү автомашинуудыг Монголын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг дээшлүүлэх, ажиллагааны өмнөх бэлтгэл, сургуулилт дадлагад ашиглах зорилгоор өгсөн гэдгийг ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штепан Дуппел онцолж байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
зочинф:
Зүгээрл бенз жипнүүд юм бишүү
2016-10-20