Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийг үргэлжлүүлнэ
2016-10-20

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2017 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Ипотекийн зээлийг ирэх оны мөнгөний бодлогод хэрхэн оруулсан бэ? Монголбанкнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэх байр суур хэвээр үү. Мөнгөний эх үүсвэр нь хаана байна вэ? Оюутолгойн борлуулалтыг бид хянадаггүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа аж ахуйн нэгж Монголын банкаар дамжуулдаг. “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд мөнгө өгснөө эргүүлээд татчихвал яах вэ? Хятадаас ирж байгаа мөнгийг авах нь зөв үү?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа. Залуус, бага дунд орлоготой иргэдийг дэмжих зөв зүйтэй бодлого. Ипотек дотроо 5 хувийн болон 8 хувийн хөтөлбөр гэж хоёр ангилалтай явж ирсэн юм билээ. Гэхдээ бид 5 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан байсан 1900 иргэд байсан. Бид энэ иргэдийн хүсэлтийг хангасан. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл энэ санд нөөц байхгүй.  Бид ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр  санхүүгийн эх үүсвэр шийдэх уулзалт зохион байгуулсан.  Ипотекийн зээл бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт дотор барилгын салбарын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт багтсан байна. Барилгын салбарт 3.8 их наяд төгрөг орсон байна. Энэ мөнгөний эргэн төлөлт сар бүр 25 тэрбум төгрөг орж ирж байгаа. Монгол банк зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлж явах байр суурьтай байгаа.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Засгийн газрын зүгээс он дуустал 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаач ээ гэсэн яриа хэлэлцээр хийж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт хайж байна. Ямартай ч 8 хувийн ипотектийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах байрны хэмжээг  нэмэгдүүлэхээр болсон.  

 

2008 онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ сайн болж чадаагүйг олон нийт ярьдаг. Ганцхан Оюутолгой гэлтгүй бусад экспортын  54 хувь нь л Монгол Улсад орж ирдэг юм билээ.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Валютын ханш мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч чуулган дээр мэдээлснээс ханш хэлбэлзсэн үү? Монголбанкинд хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэхгүй юу? Сайн хөтөлбөрүүдийг зогсоолоо гэж сөрөг хүчин хэлж байгаа.  Хариуцлагыг хэнтэй  тооцох юм бэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Би Монголбанкны валютын цэвэр нөөцийн хэмжээг УИХ-ын чуулганаар төв банкны дэд Ерөнхийлөгчийг томилох үед мэдээлсэн. Хууль тогтоох дээд байгууллагад мэдээлсэн. Хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Олон улсын зээлжих зэрэглэл, бусад мэдээллүүдэд байдаг тоо. Одоогоор энэ талаар мэдээлэл өөрчлөгдсөн. Дарсан, нуусан тоо ил гарч байгаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hurdalaachee 100-honog od 100-udur hudlaa yarilaa boditoor heregjvvleechee yasan sudalj duusdagui saiduudiig we yasan haij duusdagui said we yasan amni belegui said we yasan hudalch saiduudiig we mash hvnd bnaa bankni undur zeeltei bairtai mash hvnd bolood bairiig ni bankand ugch bna iim l bolgoloo bvh salbariin orlogo huurch tsalin haa tavij chadahgui bolood bankni zeelee tulj chadahaa bailaa
2016-10-22
Zochin:
Hiisen bvteesen umgui 100- honloo hairan tsag hugtsaa Ene malnuud yamar ajil hiihee medehgui bgaa um bna bidniig doromjilj basaj bgaa ni haragdaj bgaa bizdee inotekiin zeelee haasan bvh asuudliig nuraaj haaj booj bidniig amidraliin saihan bolgoniig bulaaj avsan vneheer Almaar bna yasan luivarchid iim baidag bnaa orlogotoi gazar alga ajiltai zaluus alga urtei zeeltei irged tuiliin hvnd bolood udaj bna malnuudaa hurdan shiidveree heregjvvleechee
2016-10-20
Zochin:
Ene teneg bayartsaihaniig hudlaa helehiig ni sonsohoos durgui hvreh bna yasan hudalch um be dandaa baihgui baihgui amnii belegui novsh zailaachee mal min
2016-10-20
Zochin:
Novshiin malnuud hudlaa yarih gej bid vvniig sonsoh gej sanalaa uguugui ergvv min ard olon undur zeeltei mash hvnd bolood udaj bna tanai nam yasan ih sudaldag um hudalchuud min bid bosno shvv dandaa hudlaa huurna hurdan zeelee uguuchee 100-mkv 8 hurdan oruul uguuchee suhurch amidral min dood Tvshin rvv hurdan orj bna malnuudaas bolj amidraliig min tamruu oruulj bnaa 10-sard zeeliig shiidnee gesen sar duuslaa odoo boloo bostsgoo ard irgedee
2016-10-20
Hun:
Yaana daa tamin CHAABAAS. Buteesen umgui yriad sudlaad bn gene. hoorhiiiiii uls umaa
2016-10-20
8 хувийн зээлээ өгөөч ээ:
зээлийн шийдвэр нь гарчихаад мөнгө нь орж ирэхгүй 3 сар боллоо. энэ хооронд мөнгөний ханш уналаа, долларын ханш өслөө. ард иргэдийг дэндүү хохироож байна. өвөл боллоо. юу бодож байна аа. ярьж байна л гэх, яасан ярьж дуусдаггүй малнууд вэ?
2016-10-20