Д.Ганбат авто замын салбарынхантай уулзлаа
2016-10-20

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр авто замын салбарын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр өмнө нь иргэний нисэх, төмөр зам, авто тээврийн төлөөллүүдтэй уулзсан юм.

 

 

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж, авто замын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийгдсэн талаар онцоллоо.

 

Уулзалтын үеэр авто замчид олон чухал санал санаачилга хэлж байсан бөгөөд хамгийн гол нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг хэлж байв. Мөн авто замын сайжруулах хөтөлбөр гаргах, замчидад зориулсан сургалт явуулах, авто замын салбараа тогтвортой байлгах зэрэг чухал асуудлыг хөндлөө.

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт 2016 онд хүрсэн амжилтаа бататгаж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх зорилтдоо хамтдаа хүрэхэд нийт авто замчидтайгаа уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин