Иргэдийн валютын зээлийг төгрөг рүү шилжүүлэх хэрэгтэй
2016-10-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 онд Төрөөс мөнгөний  талаар баримтлах бодлогыг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан “Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулсныг тэрбээр онцлов.

 

Макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй төсвийн алдагдал, улсын өрийн дарамт, санхүүгийн системийн мөчлөг сөрөх эрсдэл зэргийг бууруулахгүйгээр эдийн засагт мөнгө нийлүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гэхээсээ эдийн засгийн гадаад тэнцвэрт байдлыг алдагдуулж, төгрөгийн ханш сулрах дарамтыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үр дагавартай. Иймд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа.

 

Мөн эдийн засгийн гадаад орчны таатай бус нөхцөл байдалтай давхцан Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк болон хувийн секторын гадаад өр, Засгийн газрын дотоод зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар бий болгож болзошгүй байна. Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал огцом нэмэгдсэн нь олон улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад багагүй нөлөө үзүүлж буйг дурдлаа.

 

Иймд дунд хугацаанд макро эдийн засгийн болон улсын өрийн тогтвортой байдлыг хангасан, валютын ханшийн уян хатан байдал, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг эрс нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг сэргээхэд чиглэсэн макро эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлага чухал үүрэгтэйг Монголбанкны ерөнхийлөгч онцолсон юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Анх удаагаа Монгол Улсад депюляци болсон. Мөнгөний хатуу бодлого хэрэггүй. Уян хатан байх ёстой. Одоо валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох цаг боллоо. Бусад орны хэрэглэдэг аргыг хэрэглэнэ гэж байна. Өөрийн орны онцлог тохируулж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрсдлээс тодорхой хүмүүсийг хамгаална гэвэл валютын зээлтэй хүмүүсийг хамгаалж, зээлийг нь төгрөг рүү шилжүүлэх хэрэгтэй. Импортлогчдын эрх ашгийг хамгаал. Валютын ханшнаас үүдсэн хохирлыг хэн хариуцах вэ? Гаднын банкны асуудлыг нэг тал руу шилжүүлэх хэрэгтэй юм.  Арилжааны хэдэн банкууд монопольдож байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Мөнгөний бодлогыг энэ хэлбэрээр нь хэлэлцэхэд боломжгүй байна гэж бодож байгаа юм. Өнөөдөр хэлэлцэж байгаа мөнгөний бодлогын хэлэлцүүлэг нь  макро зорилтуудыг хэрэгжүүлэх боломжгүй тогтоолын төсөл байна.  Засгийн газар хэтэрхий удаан ажиллаад байна уу. Засгийн газар, Монгол банк хоорондоо ярилцаад байна гэж байгаа ч шийдэлд хүрээгүй байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа ч тодорхой шийдэл гаргаагүй хүлээлт үүсгээд байна. Тиймээс энэ мөнгөний бодлогыг энэ хэвээр нь хэлэлцэхэд боломжгүй юм.

 

Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yumaa zov unshchaach ene zarim nohduud hadgalamjiin tuhai er yarisangui balyutaar zeel avsan humuusiin tolboriig eh orond ni eh balyutaar ni hiih tuhai yarij baina. Bid eh orondoo amidarch baij gadaad balyutaar guilgee hiij baigaa ni buruu shuu de. Bid eh orondoo hairtai baih yostoi.
2016-10-21
Зочин:
энэ одоо дахиад нөгөө гадаадад хар ажил хийж цуглуулаад Монголд авчирсан хэдэн ам долларыг дээрэмдэх нь өөрсдөө долларын ямар ч хөрөнгө оруулалт татаж чадахаа болихоороо ерөөөсөө л хүний олж ирсэн хар хөлсөө цувуулж хар ажил хийж байж олсон таван ам долларыг бас залилж авах нь
2016-10-20
Hmmmmmm:
Usan tolgoituud umaaaa CHAABAAS
2016-10-20
Зочин:
Валютын хадгаламжийг төгрөгт шилжүүллээ гээд доллар 1000 болох уу. тийм их валютын хадгаламж бгаа юу ямар судалгаа хийж юу үндэслэж хэлж бгаа болоо энэ гишүүн гээд бгаа хүн
2016-10-20
Зочин:
Iim humuus tur bairj bgaa ym chin yaaj uls hugjuh we!!! Walyutiin hadaglamjtai hun her olon bgaa bilee teriigee bodoj iim yariach
2016-10-20
Зочин:
Мании засаг барьж бгаа.үед бүх юмаа хаалгаж хориулах юм бна л даа ард олноо.оролдохоос өөр аргаар эдийн засгийг сэргээх. арга олохгүй нь л дээ одоо бүр хүний хадгалажинд гар хүрэх нь гадаад ертөнцтэй холбогдож бгаа үед хувь хүнд ч валютийн хэрэг гарна сургууль эмнэлэг аялал бизнес гээд л ер нь. Монголын валютын нөөцөд нөлөөлчхөөр тийм их хадгаламж бнаа юмуу энэ гишүүд нэг л бишээ их сул мэдлэгтэй юм
2016-10-20
Зочин:
Ман намыхан ард иргэдийнхээ мөнгийг яаж авах вэ гэхээс өөр юм толгойд нь орж ирэхгүй байгаа юм байхдаа
2016-10-20
Зочин:
Gytsoo hyyhdiinhee tulburiig baliutaar tuldug bol yahiin ta nar shig ylsiin neriin dor hylgailj hyyhdee syrgaagyi.Tenegt
2016-10-20