Ноолуур, арьсан эдлэлийн үзэсгэлэн нээгдлээ
2016-10-21

 

Үндэсний үйлдвэрлэгчдийн “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн Мишээл экспо төвд өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий дээл, үслэг эдлэл, савхин хувцас, гутал цүнх, ном, сэтгүүл хэвлэл, бэлэг дурсгал, жижиг хэрэглэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа явагдах бөгөөд 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

 

Говь ХК, Эвсэг ХХК, Гоёо ХХК, Блю кашмер ХХК, Дархан нэхий ХК, Дархан минж ХХК, Мастер додо ХХК, Агни ХХК, Мон ланс ХХК, Best shoes ХХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг 70 хувийн хямдралтай худалдан авах боломжийг олгож байна. 

 

“Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэнг ХХААХҮ-ийн Яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл экспо төв хамтран энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулж байна. 
Үндэсний үйлдвэрлэгчийн үзэсгэлэнг зохион байгуулснаар арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах, үйлдвэрлэгчийн борлуулалтыг нэмэгдүүлж, экспортонд гаргах, үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин