Төсвийн ард их мөнгөний орлого нуугдаж байна
2016-10-21

Гэрэл зургийг MPA.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад  Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн А.Баделхан:

 

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Тавантолгойн ордоо хөдөлгөх шаардлагатай байна. Хөдөө аж ахуй салбарт бууралт гарч, уул уурхайн салбарт 17 хувийн өсөлттэй байгаа нь ямар учиртай вэ?

 

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахад хүндрэлтэй. Уул уурхайн салбарт 17 хувийн өсөлт гаргахаар шийдсэн нь Тавантолгойн гэрээг ирэх хавар эхлүүлэхээр  Засгийн газар шийдсэн. Үүнтэй зэрэгцээд төмөр замыг хамт эхлүүлнэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Оюутолгой жилдээ Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний ачаа ачуулж, төсвийн 6 хувьтай тэнцэх ачааг л үүрч байна. Ингэж болохгүй. Жишээлэхэд би хонио 100 төгрөгөөр зарах гэж байтал 5 төгрөгийг надад өгчөөд 95 төгрөгийг замын зардал гээд аваад явж болохгүй биз дээ. Эрдэнэтээ ярьж байж бид эх үүсвэрээ олох хэрэгтэй. Ингэхгүй бол зээл нэмэгдэж, өрийн дарамт үүснэ. Тогтвортой эдийн засагтай байя гэвэл бид хөдөө аж ахуй дээрээ төвлөрөх ёстой.  Ингэвэл бид тогтвортой эдийн засагтай болно.  Бид хөдөө аж ахуйгаа өсгөх шаардлагатай.

 

-Хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарна.  Хөдөө аж ахуйн салбар 2017 онд 9.1 өснө гэж харж байгаа. Хамгийн өндөр жин эзэлдэг нь мал аж ахуй, газар тариалангийн салбар байдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг өсгөх  менежментийг сайжруулах талаар таны шүүмжлэлийг хүлээн авч байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар том том сорилтуудтай тулгарч байна. Бид ирэх оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр батлах гэж байна. 60 хоногийн дараа 580 сая ам.доллар төлнө. Дээрээс нь арилжааны банкуудын 5 их наяд төгрөгийн бондыг төлөхөөр цаг хугацаа тулжээ. Эх үүсвэрээ яаж олох вэ?

 

-Сүүлийн жилүүдэд тогтмолжоогүй орлого нэмэгдэх үед тогтмолжсон зарлага суулгажээ. Орлого нэмэгдээгүй үед зарлага буураагүй байсан. Ирэх жил зээлийн эргэн төлөлт 6.6 их наяд байгаа. Бондыг бондоор эргүүлж төлөхөөс аргагүй.  Төсвийн орлогыг эрсдэлтэй оруулж ирсэн. Жишээлэхэд 5,9 их наядаар төсвийн орлогыг оруулж ирсэн. Төсвийн зарлагын реформ хийх гэж оролдсон. Тиймээс  5 төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн ч  дэмжигдээгүй. Төсвийн зарлагын реформыг цаашид хийх шаардлага байгаа. Концессийн гэрээний хувьд 1.8 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Ирэх оны төсөвт суулгаж оруулж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Сангийн яамнаас төсвийн хүрээний мэдэгдэл гээд хэд хэдэн тоо оруулж ирдэг ч бусад баримт бичигтэйгээ уялдаггүй юм.   Төсвийн ард   их  мөнгө нуугдаад байна. Тавантолгойн өр төлж байна гээд өдөр шөнөгүй нүүрс зөөж байгаа ч өр нь багасаагүй байдаг. Эрдэнэтийн  49 хувийг авсан хүмүүс ТУЗ-ийнхөө хуралд ирдэггүй. Оюутолгой  төсвийн орлогын 6 хувьтай тэнцэх ачаалал үүрч байна. Хөгжлийн банк 1.3 их наядаар идсэн уусан гэж байна. Энэ бүхнийг ил болгомоор байна.  Үүний цаана орлого нуугдаж, боломж байна.

 

-Шинэ Засгийн газраас урьдчилан таамаглаж болохуйц бодлогыг барьж байгаа. Жилдээ 6-8 хувийн өсөлттэй байдаг хөгжлийн суурийг тавихын төлөө явж байна.  Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Засгийн газар УИХ-д танилцуулсан. УИХ-аар хэлэлцэх байх.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ih mongonii uls
2016-10-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-21