Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
2016-10-21

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирч, есөн хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн нутаг Сурагчийн 49-р гудамжинд Н жолоочтой “H.Verna” маркийн авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирчээ.

 

Мөн БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Гжель”-ийн хойд замд улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Maz 215067 автобустай мөргөлдөж зорчигч 15 настай эмэгтэй Б гэмтсэн байна. Улсын дугаар болон марк тодорхойгүй автомашины жолооч ослын газрыг орхин явжээ.

 

Төв аймгийн Сэргэлэн сум, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн 101 км шонгийн орчим Жаргалан гэх газарт “N.X-Тrail” маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 74 настай Э-гийн амь нас хохирсон байна.

Shuud.mn
Сонин хачин