БНСУ-ыг тойрон аялах дугуйчид замдаа гарлаа
2016-10-21

 

"MB" олон улсын унадаг дугуйн аяллын холбоо болон "Merida Mongolia" клубээс хамтран зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсад хийх унадаг дугуйн аялал өнөөдөр эхэллээ. Тэд дээрхи улсад онгоцоор хүрэх бөгөөд үргэлжлүүлэн унадаг дугуйгаар аялах юм.

 

Тус холбооны 21 дугуйчин БНСУ-ын хотуудаар 660 гаруй км үргэлжлэх дугуйн аяллыг анх удаа хийхээр өнөөдөр эх орноосоо хөдөллөө. Тэдний аялал БНСУ-ын хойд хил болох Сөүл хотоос Бусан хот хүртэл үргэлжлэх аж.

 

Монгол залуусын энэхүү дугуйтай аялал эх орноо сурталчлах, эрүүл мэндээ хамгаалахыг уриалахад орших аж. Аялал энэ сарын 21-28-нд долоо хоногийн хугацаанд  үргэлжилнэ.

 

Сонирхуулахад тус аялалын багт УИХ-ын гишүүн асан М.Зоригт багтжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин