Ипотекийн зээлийг олгох нь тодорхойгүй байна
2016-10-21

Найман хувийн хүүтэй зээлд хамрагдахаар хүсэлтээ өгөөд шийдвэр нь гарсан, хүлээгдэж байгаа иргэд ипотекийн асуудал хурдан шийдэгдэхийг хүлээж сууна. Ипотекийн зээл тойрсон асуудлаар өчигдөр /10.20/ Төрийн Ордонд иймэрхүү яриа өрнөлөө.

 

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

Төв банк найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан. Гэтэл эх үүсвэр алга. Ипотекийн зээлийг олгоход гурван их наяд төгрөг зарцуулсан юм байна. Түүнээс сард 25 тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөр орж ирдэг юм байна. Үүгээр ипотекийн санхүүжилт хийхэд хүрэлцэхгүй. Энэ байдал чинь эргээд Монголбанкийг дахиад мөнгө хэвлэх зам руу явуулж байгаа юм биш үү? Ипотекийн зээлд 100 м.кв талбайтай байрыг хамруулахыг Төв банк дэмжихгүй гэсэн. Гэтэл Засгийн Газар найман хувийн зээлд хамруулна гээд шийдвэрээ гаргачихсан. Аль нь хэрэгжих вэ? Валютын ханш хоног хоногоор яван явсаар 2320 төгрөгтэй тэнцлээ. Гэтэл Төв банк интервенц хийхгүй гээд байдаг. Гадагшаа гарч байгаа валют нь их, орж ирж байгаа нь бага. Яг юу хийх вэ?

 

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

 

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлыг хийж байна. Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3,8 их наядын эх үүсвэр байгаа. Түүнээс буцаж орж ирж байгаа нь сард 25 тэрбум төгрөг. Түүгээрээ ипотекийн зээлийг үргэлжлүүлээд явах бодлого барьж байна. Гурван их наяд гаруй төгрөгийн хөтөлбөрийг бид 1,7 тэрбум доллар болно гэж үзээд гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ. 100 м.кв талбайтай орон сууцыг зээлд хамруулах нь битгий хэл 80 м.кв-аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна. Яагаад гэвэл дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хугацаа 2016 оны нэгдүгээр сарын нэгэнд дууссан. Гэсэн ч бид энэ сардаа багтаан найман хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байна.

 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг гаднаас валютын эх үүсвэр оруулж ирж байж шийднэ.

 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 

 

Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжийг судалж байгаа.

 


Ипотекийн зээлийн асуудлаар холбогдох хүмүүс ийм л хариулт өгч сууна. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөөр дараагийн зээлийг санхүүжүүлэн олгоод явах боломж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бол энэ сардаа багтаагаад асуудлыг шийдэх л бололтой.

 

80 м.кв хүртэлхи талбайтай орон сууцны зээлээ ч санхүүжүүлэх эх үүсвэргүй байж, улс төрийн амлалт өгч 100 м.кв болгож нэмэгдүүлсэн. Ийм амлалт өгсөн Засгийн Газар Хятадаас авахаар хөөцөлдөж байгаа хөгжлийн зээл нь бүтвэл ипотекийн зээл рүү нэг хэсгийг нь оруулахаар тооцоолж байгаа бололтой.

 

Монголбанкны хувьд "80 м.кв хүртэл талбайтай орон сууцны зээлээ санхүүжүүлээд л явна. Хэрэв 100 м.кв болгож нэмэгдүүлэх юм бол Засгийн Газар эх үүсвэр олж ирж санхүүжилтийг шийднэ биз" гэх байр суурийг анхнаасаа нь баримталж байсан юм.

 

 

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
амараа:
их зориг муу байна сэтгэл дутажээ бие нь байна сүг юам да
2016-10-24
амараа:
их зориг муу байна сэтгэл дутажээ бие нь байна сүг юам да
2016-10-24
Zochin:
Yasan ih yaridag uls we heregjvvleechee 100-udur hudlaa yarilaa odoo heregjvvleechee uguuchee bidend mash ih hvleelt bna hurdalaachee
2016-10-22
Zochin:
Ene muu saiduudiig zail dandaa hudlaa heden yanziin um yarih um ter bayartsaihan sonin um yariad bgaa hvn chi olon tvmnii amidraliig bankni undur hvvtei zeeltei hamt nuhchin darj bna chi hiih l estoi iim hvnd ved ard olniihoo amidraliig ersdelees zasgiin gazar bvren hamgaalah vvregtei uursduu medeg geed olniihoo amidraliig svvliin heden jil hyasan odoo har yamar bolj bgaag
2016-10-22
Зочин:
Танай сайт мэдээний эх сурвалж зөв бичээрэй. Энэ мэдээ www.shinebair.mn-ийн өчигдөр орой тавьсан мэдээ. Polit.mn хуулаад эх сурвалжийг нь өөрчлөөд тавьчиж.
2016-10-21
davaa:
Zeel tuluh Jilee30bolgoh args bna uu turiin albanaas oron toonii tsomhotgolooor chuluulugdluu ehner ajilgui oldoo hund bolloodoo sanalaa huvaaltsaarai minii adil zaluus bval
2016-10-21
Бичээч:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
2016-10-21
Бичээч:
4 хүн 4 өөр юм яриад байх юм. Орохоосоо өмнө энэ асуудлаа нэг тийш болгож болхгүй юу.Наадах чинь хэрэгжээд явж л байсан ажил . Судлаад алгуурлаад байх зүйлгүй бэлэн дүрэс журам нь байгаа. Санхүүжилт нь одоо бол 30-аа аваад зээлийн эргэн төлөлтөөр эх үүсвэрээ хангаад явчихна. Та нарт дундаас нь мөнгө босгох боломжгүй. Өөр санхүүжилт оруулж дундаас мөнгө цохих л гарц хайгаад байна уу гэж ойлгогдож байна.
2016-10-21
Зочин:
Төрийн албан хаагч болон дундаж түүнээс доош орлоготой залуус хүмүүсийн жишгээр амьдраад хуримтлуулсан мөнгөөрөө орон сууцтай болъё гэвэл тэтгэвэрт гарсан хойноо эсвэл нас барсныхаа дараа л болох боломжтой. Иймд ипотекийн зээлийг зогсоовол зэлуучуудаа дээрх байдал руу оруулах шийдвэр болж байгаа хэрэг.
2016-10-21