”Бид өвөлд бэлэн” нэгдсэн өдөрлөгтэй
2016-10-22

09.30 цагт: Нийгэм эдийн засгийн салбарын залуу судлаачдын ээлжит хуралдаан "Хүрэл тогоот" одон орон судлалын төвд болно.


10.00 цагт: Эрүүл мэндийн сайдын 356 тоот тушаалын дагуу Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн ахмад настнуудыг биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, эрүүл насжилтыг сурталчлах болон ахмад залуу үеийн холбоог сайжруулах, ахмадын эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” явган аялалыг зохион байгуулна. Утас: 88626823, 99780134


11.00 цагт: Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэд мод тарих арга хэмжээ болно. Манай улсад амьдарч буй Оросын иргэдийн 80 хувь УБТЗ-д ажилладаг байна. Утас: 86116589, 99906589


12.00 цагт: МВЗХ-ноос зохион байгуулж буй С зэрэглэлийн УАШТ-ний нээлтийн ажиллагаа замчин спорт хорооны зааланд болно. 


12.00 цагт: Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг сурталчлах "Бид өвөлд бэлэн" нэгдсэн өдөрлөг Дүнжингарав худалдааны төвд болно. Утас: 86063600


12.30 цагт: Сургууль бүр дээр цэвэр усыг шууд уух боломжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүр, цаашлаад гэр бүлийн гишүүд бүр цэвэр усыг тогтмол уух дадалтай болгох зорилготой "Цэвэр ус- Эрүүл хүүхэд" төслийн нээлтийн үйл ажиллагаа Чин Ван Ханддоржийн өргөөнд болно. Утас: 96969983, 88111465


14.00 цагт: Залуучуудын хөгжлийн Полиси төвийн 27 жилийн ойн баярын хүрээнд "Megaskills" төслийн хаалтын арга хэмжээ МЗХ-ны Залуус танхимд болно.  Утас: 95051333

Shuud.mn
Сонин хачин