Туулай өдөр
2016-10-23

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 23. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ТУУЛАЙ ӨДӨР БИШ
2016-10-23