Сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна
2016-10-23

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт буюу өнөөдөр явуулж байна. Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтыг  Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.

 

Өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн дүн гарсан.

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны  79 хороон дээр ирц хүрээгүй байна.  

 

Тус нэмэлт санал хураалтад өмнө нь саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

 

Сонгогч  та бүхэн иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
lobor:
iim medee bichsen setgyylchee ajlaas ni xalaarai saruulaa
2016-10-23