Керри Вашингтон хүүтэй боллоо
2016-10-24

“Скандал” цувралын од жүжигчин Керри Вашингтон хүүтэй болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ сарын 5-ны өдөр Лос Анжелес хотноо амаржсан аж. Өдгөө 39 настай Керри инстаграмдаа “Та бүхэндээ дуулгахад би хүүтэй болсон. Тэр минь их хөөрхөн. Би их жаргалтай байна” гэж нийтэлжээ.

 

Жүжигчин бүсгүй 2009 оны нэгдүгээр сард  “NFL”-ийн тоглогч Намди Асомуга гэх залуутай нууцаар гэрлэсэн бөгөөд хос 2013 онд Изабелла гэх охинтой болжээ. Хос хүүдээ Клаб Келечи гэх нэрийг хайрласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин