Коллежид халдлага үйлдэж, 44 хүнийг хөнөөжээ
2016-10-25

 

Пакистаны Куетта хотноо байрлах Цагдаагийн коллежид зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Халдлагаар 44 хүн амиа алджээ. Албаны төлөөлөгч “Амиа алдагсдын ихэнх нь тус коллежийн сонсогчид байсан” гэсэн байна.

 

Халдлагын дараа тусгайгийнхан коллежийг хяналтадаа авч, хөл хорио тогтоожээ.  Мөн коллежийн 100 гаруй сонсогчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Уг халдлагын цаана хэн ямар террорист бүлэглэл байгаа нь тодорхойгүй байгаа талаар хошууч генерал Шер Афган “AFP” агентлагт өгсөн тодруулгынхаа үеэр онцолжээ.

 

Эрх баригчид коллежийн халдлагыг талибанчууд үйлдсэн хэмээн таамаглаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин