Трампийг хүчирхийлэгч гэв
2016-10-25

Мексик гаралтай холливуудын нэрт жүжигчин Сальма Хайек тэрбумтан Дональд Трампийг хүчирхийлэгч гэж хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “ABS” сувгийн “Оддын үдэш” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү хэлжээ.

 

Жүжигчин бүсгүй “Би гайхаж байна. Трамп яагаад Ерөнхийлөгч болохыг хүсээд байгаа юм. Энэ эрхэм ямар ч ёс суртахуунгүй. Тэр бол хүчирхийлэгч. Эмэгтэйчүүдийг доромжлох нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг санаарай. Америкчууд буруу сонголт хийхгүй гэдэгт итгэж байна. Бидний гарт бүх эрх мэдэл бий” гэж хэлжээ.

 

Хөтлөгч жүжигчнээс “Та хэнийг дэмжиж байгаа вэ” гэхэд тэрбээр “Хилари Клинтон” гэж хариулсан байна.

 

“Ерөнхийлөгч болбол Мексикийн хил дээр хана босгоно” хэмээн Трамп мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараа Сальма нэр дэвшигчийг буруутгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
guest:
Тэнэг хүүхэн....
2016-10-25