Бритни байдалд оржээ
2016-10-25

 

Дуучин Бритни Спирс 2013 оноос Лас Вегас хотноо “Peace of me” тоглолтоо хийх болсон билээ. Тэрбээр өчигдрийнхөө тоглолтын үеэр эвгүй байдалд орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дуучин бүсгүй “Love Rock 'n Roll” дуугаа дуулж байхад түүний хувцас нь тайлагдсан байна.

 

Бритни хувцас нь тайлагдсан хэдий ч дуугаа үргэлжлүүлэн дуулсаар байсан аж. Түүний менежер тайзан дээр гарч ирж, дуучны хувцсыг нь янзалсан байна.

 

Тоглолтын дараа Бритни инстаграмдаа “Тоглолтын үеэр олон асуудал гардаг. Тайзан дээр согтуу гарах үе ч бий” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин